Япон улсад “модерна” вакциныг хориглолоо | News.MN

Япон улсад “модерна” вакциныг хориглолоо

Япон улсад “модерна” вакциныг хориглолоо

Япон улсад “модерна” вакциныг хориглолоо

Модерна вакцинаас бохирдуулагч бодис илэрсэн тул 863 вакцинжуулалтын цэгээс 1.63 сая тун вакцины хэрэглээг татсан талаар Японы Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар Японы 19 мужийн иргэдэд нийт 180 мянга тун бохирдуулагч бодис бүхий тарилга хийсэн болохыг орон нутгийн мэдээлэлд үндэслэн “Kyodo” агентлаг мэдээлжээ. Тухайлбал, Токио хотын захиргаанаас мэдээлж буйгаар вакцинжуулалтын хоёр газарт 9100 орчим хүн уг тарилгад хамрагдсан байж болзошгүй аж. Мөн Осакад 50000, Хиогод 41500, Айчид 28000 орчим хүн тус тус хийлгэсэн болохыг тогтоожээ.

Харин тус вакциныг Япон улсад худалдах, түгээх ажлыг хариуцаж буй “Moderna” болон “Takeda” эмийн үйлдвэрийн аль аль нь өнөөдрийг хүртэл вакцины аюулгүй байдлын талаар аливаа мэдэгдэл хүлээн аваагүй гэж мэдэгджээ. АНУ-ын “Moderna” компани асуудлыг тодруулж байгаа тул нэмэлт тайлбар өгөх боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэд олон улсын зах зээлээс өөрийн үйлдвэрийн вакцины талаархи мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд Японы эрх баригчдын шийдвэрийг харгалзан холбогдох үнэлгээг нийтэд танилцуулна гэжээ.

“Takeda” эмийн үйлдвэр наймдугаар сарын 16-наас хойш Ибараки, Сайтама, Токио, Гифу, Айчи зэрэг таван мужийн найман вакцинжуулалтын цэгт таригдаж байсан модерна вакцинаас гадны биет илрүүлж эхэлсэн байна. Тодруулбал, нийт 39 хуруу шилнээс сэжиг бүхий бодис илэрчээ. Ийнхүү өнгөрсөн Лхагва гаригт шинжилгээний дүнг эрх баригчдад танилцуулсан юм. “Takeda”-ийн ахлах ажилтны хэлснээр хэдэн миллиметр хэмжээтэй “жижиг хар биетүүд" нь металлын хэлтэрхийнүүд байх магадлалтай аж.

“Takeda” эмийн үйлдвэрийн зүгээс “Moderna”-д яаралтай шалгалт явуулах хүсэлт гаргаж, эмнэлгийн байгууллагуудыг хэвийн бус тарилгаар, тэр ч байтугай хэвийн тарилгаар ч иргэдийг вакцинжуулахгүй байхыг уриалжээ. Японы засгийн газраас мэдэгдэж байгаагаар модерна вакциныг өнгөрсөн тавдугаар сард баталснаас хойш улс даяар нийт 10 сая тун тариад байгаа аж.  Мөн ирэх есдүгээр сарын эцэс гэхэд нийт 50 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “Moderna” компанитай байгуулжээ. АНУ-ын эмийн компани “Pfizer”, Германы “BioNTech SE” нар “Moderna” компанийн адил “РНХ” буюу “mRNA” хэмээх шинэ технологийг ашиглан вакцин үйлдвэрлэдэг бөгөөд дөрвөн 7 хоногийн зайтай хоёр тунгаар тарьдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-30 202.9.46.149

Вакцин шүтэгчид нотой вакцин байдаг гэдэгт итгэх хэрэгтэй л болох нь дээ.

Avatar

Зочин 2021-08-30 185.220.101.15

*** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-08-30 202.9.40.42

Одоо юунд ч битгий итгэ. ЗГ, ЭМЯ, УОК ард түмнээ хуурчихсан шүү дээ. Зөвхөн өөртөө л итгэ

Avatar

Зочин 2021-08-30 66.181.161.64

Манайд хэрэглэж байгаа файзер чинь модернатай адил нэг төрөл биздэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж