Бригадын генерал Д.Ганхуяг “Арми-2021” форумд хүндэт зочноор оролцлоо

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Бригадын генерал Д.Ганхуяг “Арми-2021” форумд хүндэт зочноор оролцлоо

Бригадын генерал Д.Ганхуяг “Арми-2021” форумд хүндэт зочноор оролцлоо

Батлан хамгаалах яам (БХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг наймдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн долоо дахь удаагийн “АРМИ-2021” олон улсын цэрэг-техникийн форумд хүндэт зочноор оролцлоо. ОХУ-ын Москва мужид байрлах “Патриот” паркад зохион байгуулж буй тус форумд Оросын болон гадаадын 1400 гаруй компани, 28000 орчим нэр төрлийн цэргийн зориулалттай бүтээгдэхүүн танилцуулсан юм.

Тус арга хэмжээний үеэр бригадын генерал Д.Ганхуяг ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн Оросын талын хэсгийн дарга В.Н.Дрожжовтой танилцах уулзалт хийв.

Уулзалт найрсаг, халуун дотно өрнөж, хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд зохион байгуулагдаагүй Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийн хуралдааныг энэ онд зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн “Арми игры-2021» олон улсын цэргийн наадмын “Танкийн биатлон” тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчидтай уулзаж амжилт хүссэн юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж