Зорчигчийн галт тэргээр зорчихдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Зорчигчийн галт тэргээр зорчихдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Зорчигчийн галт тэргээр зорчихдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Коронавируст цар тахлын халдварын улмаас зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг олон сараар зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн нээжээ. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг дараах чиглэлүүдэд аялж байна. Үүнд:  Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар,  Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялахаар болжээ. Харин одоогоор Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд аялж эхлээгүй байна. Зорчигчийн галт тэргээр аялахдаа УОК-ын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зорчихыг анхааруулж байна. Үүнд:

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/.

Харин 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу ШААРДАХГҮЙ бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна.

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлсэн зорчигч дараах цагийн хуваарийн дагуу орон нутгийн зорчигчийн галт тэргээр зорчиж болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж