Түлэнхийн төвийн газар хууль бусаар хувьд очжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийн газар хууль бусаар хувьд очжээ

Түлэнхийн төвийн газар хууль бусаар хувьд очжээ

10 жил царцсан Түлэнхийн төвийн төсвийн зөрүүтэй зарцуулалт, газрыг нь дээрэмдсэн компанийн талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр /2021.08.30/ мэдээлэл хийлээ. 

ИРГЭН О.ЭНХМАА:

-Түлэнхийн төвийг 2012 онд нурааснаас хойш A, B, C гурван блок барих ёстой байсан ч C блокын хэсэгт 12 давхар хувийн орон сууц барьж байна. Энэ асуудлаас гадна 9500 м.кв талбайг хууль бусаар хувийн эзэмшилд очсон байгааг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байна. Манай төрийн бус байгууллага нь олон жил бүтээн байгуулалт нь царцсан эмнэлгүүдийг ашиглалтад оруулах тал дээр ажилладаг. Бид өмнө нь Яармагт байрлах 300 ортой төрөх эмнэлгийг барих асуудлыг тавьж байсан бол одоо Түлэнхийн төвийг цар тахлын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болгохыг эрх баригчдаас шаардаж байна.

2012 онд "Алтантулга" гэж хувийн компанид 4024 м.кв газрыг хууль бусаар шилжүүлсэн байдаг. Үүнээс өмнө 2004 онд А/445 дугаартай тогтоолоор Түлэнхийн төвд зөвлөх эмчээр ажиллаж байсан хэсэг бүлэг эмч мэргэжилтнүүд 1200 м.кв газрыг хууль бусаар авсан. Сүүлд 2017 онд "Хамтын шийдэл" гээд төрийн бус байгууллага хувийн орон сууц барих зөвшөөрөл өгсөн. Нийтдээ 2012 онд 3.8 тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөсөн. Мөн 2021 онд Эрүүл мэндийн сайдын багцад нийт 5.8 тэрбум төгрөгийг суулгасан бол 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламж өгсөн. Засгийн газраас 9.8 тэрбум төгрөгийг энэ барилгад зарцуулсан атал гүйцэтгэл нь 1.4 тэрбум байх жишээтэй. Энэ мэт зөрүүтэй мэдээлэл маш их байна" гэдгийг хэлэв.

Түлэнхийн төвийн барилга нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжгүй болсноор 2011 онд Төрийн өмчийн хорооноос акт тавьсан юм. Засгийн газраас эхний ээлжинд 3.8 тэрбум тэрбум төгрөгийн санүүжилтийг шийдэн, барилгыг нь нураах ажил эхэлсэн түүхтэй ч өнөөдрийг хүртэл шинэ барилга нь ашиглалтад орж чадалгүй 10 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж