БНАСАУ Ёнбоны цөмийн реактороо асаажээ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

БНАСАУ Ёнбоны цөмийн реактороо асаажээ

БНАСАУ Ёнбоны цөмийн реактороо асаажээ

Умард Солонгос Ёнбон дахь плутони үйлдвэрлэгч цөмийн реактороо гурван жилийн дараа дахин асаасан талаар НҮБ-ын ажиглагч нар мэдээлжээ.

Ажиглагч нар Ёнбоны цөмийн реакторыг хиймэл дагуулаар дамжуулан ажигласны үр дүнд 2018 оны арванхоёрдугаар сараас хойш унтраатай байсан цөмийн реактор өнгөрсөн сарын эхэн үеэс эхлэн дахин ажиллаж байгааг баталжээ. Мөн олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг өнгөрсөн сараас эхлэн Ёнбоны цөмийн реакторыг усаар хөргөж эхэлсэн нь анзаарагдсан талаар онцолжээ.

Гэвч НҮБ-ын ажиглагч нар зөвхөн хиймэл дагуулын зургаар реактор өдгөө чухам ямар зорилгоор дахин ажиллаж эхэлснийг тодорхойлох боломжгүйг сануулжээ. Гэвч олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн  байцаагч 2009 онд Пёньянаас хөөгдсөн учир хиймэл дагуулын зургаас өөрөөр ажиглах арга үлдээгүй аж.

Хэдий тийм ч тус агентлагийн үзэж байгаагаар Ёнбоны цөмийн реакторыг асаах нь зорилгоос үл хамааран НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн хэрэг гэдгийг онцолжээ. Тэд “БНАСАУ цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа нь ноцтой асуудал. Түүн дээр дахин нэг реактор асааж, цацраг идэвхит бодисын лаборатори ажиллуулж байгаа нь улам санаа зовоож байна” гэж мэдэгдсэн байна.

Ёнбоны цөмийн реактороос гадна таван сарын өмнө цацраг идэвхит бодисын лабораторийн уурын зуух ажиллаж эхэлсэн аж. Эдгээрээс харвал Пёньян үйлдвэрүүддээ засвар үйлчилгээ хийх, хаягдлуудаа цэвэрлэх, түлшнээс плутонийг салгахын тулд дахин боловсруулах, уран олборлох ажлуудыг энэ хооронд амжуулсан бололтой гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж