MINISTER TOWER: Ерөнхий сайдын буурин дээрх бүтээн байгуулалт

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

MINISTER TOWER: Ерөнхий сайдын буурин дээрх бүтээн байгуулалт

Олон улсын жишигт нийцэх худалдаа үйчилгээ, А зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус бүхий Minister Tower төсөл нь Монголын 9 дэхь ерөнхий сайд, улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн П. Гэндэнгийн амьдарч байсан буурин дээр сүндэрлэж буйгаараа онцлогтой.

Пэлжидийн Гэндэн нь 1924-1936 оны хооронд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын нарийн бичгийн дарга,  Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан ба шинэ эргэлтийн бодлогыг Монголын нийгмийн амьдралд санаачлан хэрэгжүүлж, “Баяжагтун!” лоозонг дэвшүүлэн зэх зээлийн эдийн засгийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлэн, эдийн засгийг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байв.

Түүнчлэн хөрш улсуудтай харилцах улс төрийн харилцааг Монголд ашигтай байлгах тал дээр анхаарах зэргээр тухайн цаг үедээ монгол түмнийхээ эрх ашгийг хамгаалсан жинхэнэ эх оронч удирдагч байжээ.

Minister Tower төсөл нь П. Гэндэнгийн амьдарч байсан буурин дээр сүндэрлэж байгаа бөгөөд өв их түүхийг агуулсан музейг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулсан Монголын анхны бүтээн байгуулалт болон баригдаж байна.

Их хотын зүрхэнд орших үнэ цэнэтэй байршил

Тансаг, тав тухтай амьдралын жинхэнэ илэрхийлэл болон сүндэрлэж буй Minister Tower төсөл нь Улаанбаатар хотын төв цэгт, хэрэгцээт бүхэн нэг дор төвлөрсөн хамгийн үнэ цэнэтэй бүсэд байршилтай.

Засгийн газрын ордон, Гадаад харилцаан яам, Японы элчин сайдын яам болон бусад томоохон албан байгууллага, оффис, худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон байрладаг нь эрхэм таны алтан цагийг хэмнэж, бизнесийн амжилтыг тань хурдасгах болно.

Мөн олон улсын жишигт нийцсэн Монголын анхны худалдаа үйлчилгээний Шангри-Ла Улаанбаатар төвөөс 50 метрийн зайд байрлалтай тул амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагад нийцэх фитнес, бассейн, хүүхдийн тоглоомын төв, худалдаа, үйлчилгээний хэрэгцээгээ хормын дотор авч цаг замаа хэмнэх боломжтой юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болох Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй ойр байрладаг учир эрхэм та чөлөөт цаг заваа гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хамтаар өнгөрүүлэх боломжтой.

Хүлээн авах угтах хэсэг

22 давхар Minister tower нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөр бетон карказ, шилэн фасадтай ба худалдаа үйлчилгээ, оффис, тансаг зэрэглэлийн орон сууц бүхий цогц барилга юм.

Хүлээлгийн танхим нь 8 метрийн өндөр тааз интерьерийн шинэлэг шийдэлтэй ба бизнесийн орчны хэрэгцээнд зориулсан банк, үүрэн телефоны салбарууд, кофе шоп, тусгайлан уулзалт хийх зориулалттай VIP өрөөнүүдтэй.

Олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээ

Minister Tower нь 3-4 давхартаа тохь тухтай орчинд хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн худалдаа үйлчилгээний талбайг төлөвлөсөн.

55-230 мкв хүртэлх талбайн сонголтуудаас бизнесийнхээ онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийж, зөвхөн танай байгууллага, бизнесийг илтгэх интерьерийн шийдлийг гаргах боломжтой.

Их хотын өнгө үзэмжийг дэргэдээсээ тольдох тансаг зэрэглэлийн ресторан

Эрхэм танд Minister Tower төслийн 5 давхарт төлөвлөж буй 4,5 метрийн өндөр тааз бүхий 4 талаараа шилэн фасадаар хүрээлэгдсэн рестораны талбайг санал болгож байна.

Тус ресторан нь тансаг зэрэглэлийн VIP өрөөнүүд, их хотын өнгө үзэмжийг тольдон харах боломжтой 180 мкв талбай бүхий задгай террастайгаараа онцлог.

Тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффис

Minister Tower нь их хотын зүрхэн хэсэгт, үнэ цэнэтэй байршилд таны бизнесийг амжилттай урагшлуулах тав тух, технологийн өндөр шийдэл бүхий оффисуудыг санал болгож байна.

6-9 давхарт төлөвлөж буй 66-770 мкв талбай бүхий А зэрэглэлийн оффисуудаас сонголтоо хийж зөвхөн та болон танай байгууллагын мөн чанарыг илэрхийлэх орчинг бий болгоорой.

Таны нэр хүндийг илтгэх тансаг зэрэглэлийн апартмент, пентхаус орон сууц

Таван одтой буудлын жишгээр баригдсан 24 цагийн сервис бүхий 2-5 өрөө орон сууцууд нь таны үнэт цагийг хэмнэж, орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцэхийн зэрэгцээ тохь тухтай амьдралыг тань дэмжинэ.

Тансаг зэрэглэлийн 7м өндөр тааз бүхий хоёр давхар төлөвлөлт, террас хэсэгтэй пентхаус орон сууцнаас та их хотыг 360 градус тольдон харах боломжтой. Үнэ цэнэтэй байршил, интерьер орон зайн шинэлэг шийдэлтэй пентхаус нь эрхэм таны нэр хүндийн илэрхийлэл болно гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм таныг ерөнхий сайд П. Гэндэнгийн амьдарч байсан буурин дээр сүндэрлэж буй өв их түүхийг агуулсан музейг орчин үеийн архитектурын шийдэлтэй хослуулсан Монголын анхны бүтээн байгуулалт Minister Tower-ын захиалгад хамрагдахыг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж