Замын-Үүдэд ачаа нурж, химийн бодис асгарчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд ачаа нурж, химийн бодис асгарчээ

Замын-Үүдэд ачаа нурж, химийн бодис асгарчээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт өчигдөр том оврын ачааны автомашины ачаа нурж, химийн бодис асгарчээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, Оптын зам гэх газарт 16:00 цагийн орчимд иргэн А-гийн жолоодож явсан SX4254 загварын том оврын ачааны машины ачаа нурсныг холбогдох албаны хүмүүст шилжүүлсэн байна. Тодруулбал, БНХАУ-ын хилийн боомтоос  Гаалийн хяналтын бүсийн чиглэлд арьс ширний үйлдвэрт ашиглагдах  зургаан нэр төрлийн найман сав баглаа, боодолтой химийн бодис байсан аж. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар анги, тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Замын-Үүд дэх Гаалийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан осльн газарт ачаа тээврийг аюулгүй болгож, холбогдох хүмүүст шилжүүлсэн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж