Сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их ачаа оруулав

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их ачаа оруулав

Сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их ачаа оруулав

Замын-Үүд хилийн боомтын өргөн төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа өчигдөр/2021.8.30/ орж иржээ. Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоотой ачаа орж ирсэн тохиолдол хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас цахим хуудастаа мэдээлэв.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм. Тодруулбал, Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.

Тус багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол одоогийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж буурчээ. Гэхдээ цар тахлын үеийн статистиктэй харьцуулбал энэ нь өссөн үзүүлэлт юм.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачаа барааг галт тэргээр мөн татан авч байгаа. Өчигдөр 41, өнөөдөр 67 ачаатай галт тэрэг хилээр орж ирсэн. Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь хилээр ачаагүй орж ирдэг байсан бол өнөөдрөөс ачаа тээвэрлэж эхэлсэн” гэж мэдээлсэн.

Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан байсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан аваад байна. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж