Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.
Уг хурлаар "XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан" хөтөлбөр болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр зарлиг гарсан талаар мэдээлнэ. Тодруулбал, олимпиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох бөгөөд, мөн мөнгөн урамшуулал олгох юм байна.
Холбоотой мэдээ