Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс нэмэлт тунд хамруулна | News.MN

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс нэмэлт тунд хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс нэмэлт тунд хамруулна

Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс нэмэлт тунд хамруулна

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас буюу өнөөдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо.

Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана.

Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулах юм.

Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-30 64.119.16.200

вакцины цэгүүдийн хуваариа зарлаачээ

Avatar

zochin 2021-08-30 202.9.46.228

5 jil turshilt hiij baij hun amd hiideg uomiig MGLchuudad hgd baih uom3 dahi tung Sputnik gj duugarah ch uom.Denduu hunii tulee bish uomaa.Hytadiig mongolchuudad turshsan uom bn lee

Avatar

Зочин 2021-08-30 202.9.46.149

76 +. 3= nariig geriinhenteigee 3 hujaa vacciniihaa 3-dugaar tung tariulahiig harchihaad busad ni daraa ni tariulmaar bn shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж