Токио-2020 паралимпийн наадмын пауэрлифтингийн тэмцээнүүд өнөөдөр/2021.08.30/ үргэлжилнэ. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлөн МУГТ Э.Содномпилжээ оролцоно.
Э.Содномпилжээ 2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ. Үүнээс гадна тэрбээр 2017 оны пара пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247 кг өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Мөн 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн амжилттай юм.
Холбоотой мэдээ