Хоёр дахь "Өглөөний гудамж"-ийг өнөөдөр нээнэ | News.MN

Хоёр дахь "Өглөөний гудамж"-ийг өнөөдөр нээнэ

Хоёр дахь "Өглөөний гудамж"-ийг өнөөдөр нээнэ

Хоёр дахь "Өглөөний гудамж"-ийг өнөөдөр нээнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эртэч иргэддээ зориулан байгуулсан “Өглөөний гудамж” өнөөдөр /2021.8.30/ нээхээр болжээ. “Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600 метр квадрат талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулсан аж. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьжээ. Өглөөний гудамж нь Жамьян гүний гудамж буюу “Blue Sky” урд талд байрлалтай.

“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22-ын өглөөний гудамжийг жишиг болон ажиллуулж байгаа билээ.

ЖАМЬЯН ГҮНИЙ ГУДАМЖИЙН АЖЛЫГ ХОЙШЛУУЛААД БАЙСАН Ч ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛСОН

Тус гудамжийн тохижилтын ажил болон эхний гудамжаас юугаар ялгаатай, давуу талтай болохыг  нийслэлийн Захирагчийн албанаас тодруулахад:

-Нийт гурван газарт жишиг гудамж бий болгох төслийн ажил үргэлжилж  байгаа. Төлөвлөгөөний дагуу жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгоно. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийж ажиллахаар болсон. Цар тахлын нөхцөл байдал болон цаг агаар мөн бусад шалтгаанаас хамаарч дараагийн байршлуудад тохижуулах жишиг гудамжны ажил тодорхойгүй хугацаанд түр хойшлоод байсан. Гэхдээ энэ онд багтаж  ашиглалтад оруулж, үндэсний хэв маяг, олон улсын стандартын дагуу тохижилтын ажлуудыг хийхээр яригдаж, төлөвлөсөн.

Нөхцөл байдлыг харгалзаж их хэмжээний төсөв санхүүг шаардахгүйгээр тохижилтын ажлыг хийж, дараагийн өглөөний гудамжийг өнөөдөр нээхээр болж байна. Их хотын иргэдийн хүлээлт өндөр байгаа учраас гурав дахь байршлыг ч ойрын хугацаанд нээж магадгүй гэдэг мэдээллийг өглөө.

Иргэдийн дунд эртэч нийслэлчүүдийг дэмжих ажлыг эхлүүлж байгаа нь олны сайшаалыг хүртээд байгаа. Гэвч хотын төвд түрээс өндөр талбайд худалдаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүн, хоолны үнэ үнэтэй байгаа учир дараагийн удаад анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийг иргэдээс зүгээс цахим хуудастаа уриалжээ. Энэ удаагийн “Өглөөний гудамж” нь илүү байгальд ээлтэй, эко орчныг бүрдүүлснээрээ онцлог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-30 185.220.101.15

========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Жирийн нэгэн. 2021-08-30 202.9.46.237

Өглөө энэ зах худалдаанууд арай эрт нээж болох уу . Манай өглөөний цаг , хөгжсөн орнуудын ажил бараг эхэлчихсэн үе байх юм. Гэхдээ Өглөөний гудамж бол бас ч шинийн эхлэл юм шүү. Олон олон хүн байгууллага ихтэй газруудад байгуулах хэрэгтэй болов уу. Маш эрт нээчихсэн байдаг жижигхээн , шинэ талх ,б**в цай кофены газрууд манайд ажиллаад үзээсэй.

Avatar

Уншигч 2021-08-30 202.9.41.21

Бүгд төвд төвлөрсөн байх юм. Хороолол дүүрэгт өглөөний гудамжаа нээж болдоггүй юмуу. Талбайн тэр хавиар байрласан хүмүүсд зориулсан уу???

Avatar

АЙ ЦӨВҮҮН ЦАГАА ГЭЖ... 2021-08-30 202.126.89.146

АЙ ХӨӨРХИЙ УЛААНБААТАР ГЭЖ…..САЙНААСАА ИЛҮҮ МУУ НЬ, ЗӨВӨӨСӨӨ ИЛҮҮ БУРУУ НЬ ДЙИЛСЭН ГАЗАР ДАА….АЛХАХ ГАЗАРГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ…ДАРГА САЙД НАР НЬ ХААНА Л БЭЛЭН ЗЭЛЭН ХАЛААЛТЫН ЗУУХ, СТАНЦ, ХООСОН ГАЗАР БАЙНА ТЭР БҮРТ "ДАГУУЛ ХОТ" ГЭЖ ГОЁХОН НЭРТЭЙ ЦЭМЭНТЭН ШУГУЙ БАРИХ ГЭЖ ДӨРГҮЙ БУХ ШИГ ЗҮТГЭНЭ…
МОНГОЛД ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ НАС НАСЛАХ УУ ???

Avatar

Зочин 2021-08-30 66.181.164.171

Томоохон хэмжээний тамхины цэг болсон байна лээ. Тамхичдын цугларах газар юм уу даа.

Avatar

Сайнаасаа илүү Муу нь, Зөвөөсөө Илүү Буруу нь л Дийлээд байдаг яана вээ...😔😔😔 2021-08-30 202.126.89.146

МОНГОЛД Ч ХАА САЙГҮЙ ЗӨВӨӨСӨӨ ИЛҮҮ БУРУУ НЬ, САЙНААСАА ИЛҮҮ МУУ НЬ ДИЙЛДЭГ ЖАМТАЙ ДООО ХӨӨРХИЙС…..

Avatar

Зочин 2021-08-30 150.129.140.174

Шаал дэмий юм хийх юм. Үхсэн баасны өглөөний гудамж вэ Азийн оронд 6 цаг чинь ажил эхлээд бараг цайгаа уугаад дуусаж байгаа. Хэдэн эмээ өвөө л дасгалаа хийж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж