Жо Байдены хувьд хамгийн хэцүү өдрүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Жо Байдены хувьд хамгийн хэцүү өдрүүд үргэлжилж байна

Жо Байдены хувьд хамгийн хэцүү өдрүүд үргэлжилж байна

АНУ-ын нэгдсэн штабын дарга генерал Марк Милли Кабул хотод болсон амиа золиослогчдын халдлагын талаар энэ сарын 26-нд сонсмогцоо шууд  өглөөний 09:15 цагт Ерөнхийлөгч Жо Байденд  дуулгажээ. Тэгэхэд Байден уурлаж хилэгнэсэн ч огт гайхаагүй гэнэ.

Болсон явдлын талаар хэл авмагцаа Байден гуравдугаар давхар дахь гэрээсээ газар доорх хурлын танхим руу буун очиж, үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ хуралдсан байна. Тэдэнд ч гэсэн амиа золиослогчдын халдлагын тухай мэдээ хүрчээ. Жо Байден ч ийм зүйл болж магадгүй талаар олон өдөр таамаглаж, хардарж явсан гэнэ.

Афганистан дахь төвөгтэй байдал, итгэж болохгүй талибуудын удирдлага, Кабулын нисэх онгоцны буудлын эргэн тойрон дахь замбараагүй байдлаас болоод Жо Байден цэргүүдээ хангалттай хамгаалах боломжгүй байв.

Жо Байден зөвлөхүүдтэйгээ цаг гаруй хуралдсаны эцэст Кабулаас ирсэн мэдээллүүдийг Пентагонд хүргэж, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан, штабын дарга Рон Клейн нарт хариуцуулахаар болжээ.

Кабулаас дахин дахин шинэ мэдээ ирж, нас барсан цэргүүдийн тоо нэмэгдсээр 13 болох нь тэр. Энэ бол суудалдаа суугаад тийм ч удаагүй Ерөнхийлөгчийн хувьд аймшигтай бүтэлгүйтэл.

Нэгэн албан тушаалтны хэлснээр дээрх халдлагаас болж иргэдээ татаж авах ажиллагаа нэн аюултай үедээ орж, алан хядагчдыг зайлуулах гэсэн шинэ даалгавар аргагүйн эрхэнд үүссэн учир үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдэд хуралдах цаг маш бага байсан гэнэ. Тиймээс ч халдлага болсны маргааш нь АНУ нисгэгчгүй онгоцоор агаараас цохилт өгч, халдлага зохион байгуулагч бүлэглэлийн хоёр ч дээд албан тушаалтныг устгасан юм.

Халдлага болсон өдрийн ихэнх цагийг хаалттай хаалганы цаана өнгөрүүлсэн Байден эцэст нь Цагаан ордны зүүн танхимд очиж, хэдэн цагийн турш туслахуудтайгаа хамт бэлдсэн үгээ хэлжээ.ө тэрбээр “Хүнд өдөр өнгөрлөө. Ноёд хатагтай нар аа! 20 жил үргэлжилсэн дайныг зогсоох цаг нь болсон” хэмээн яриагаа эхлүүлж, цэргээ татах шийдвэрээ тууштай хамгаалж буйгаа илэрхийлээд, дахин нэг хуралд оролцохоор явжээ.

Холбоотой мэдээ

Жо Байдены нэр хүнд эрс унаж байна

Жо Байдены нэр хүнд эрс унаж байна

Дээрх халдлага бол АНУ-ын армийн хувьд 10 гаруй жил тохиолдоогүй хамгийн их хохирол байв. Түүнчлэн суудалдаа удаагүй байгаа Ерөнхийлөгчийн хувьд хамгийн бараан өдөр болов. 20 жилийн дараа арайхийн дуусахын даваан дээр Афганистаны дайн америк цэргүүдийн цусыг урсгаж, Жо Байденыг шүүмжлэлээр булуулж орхив.

Жо Байдены зарим холбоотнууд түүнийг чухам ийм үеийг чадварлаг давж гарах удирдагч хэмээн ярьдаг. Уг нь тэрбээр гадаад бодлогын арвин туршлага, нөхцөл байдлыг мэдрэх чадвар, цэргийн хүн гэдгийг нь бодоход нээрэн ч тийм юм шиг. Гэвч шүүмжлэгч нар, тэр дундаа Ардчилсан намын зарим холбоотнууд Байдены чадвар бодит байдал дээр хэр нэмэр болж байгааг гайхацгааж байна.

Халдлагаас болж Жо Байдены нэр хүнд хэдийн асар ихээр унаж эхэлсэнд ардчилсан намынхан мөрийн хөтөлбөрөө алдахаас болгоомжилцоож эхэсэн бололтой. Харин Бүгд найрамдахчууд Афганистаны сүйрлийг тэдэнд тохож, Жо Байденг буруушааж байна.

Цагтай бөмбөг

Энэ сарын 15-нд талибууд Кабул хотыг эзэлснээс хойш барууны орнуудын тагнуулын албууд дүрвэх хүсэлтэй, эмх замбараагүй олон мянган афганчуудын дунд халдлага болж болзошгүй талаар анхааруулцгааж байлаа.

Түүнчлэн Исламын улс бүлэглэлийнхэн Афганистаны хаа сайгүй шоронгоос оргож нуугдсан нь хэзээ мөдгүй онгоцны буудлын эргэн тойрон дахь талибуудын хяналтыг нэвтэрнэ гасан айдас бүгдэд төрж байв.

Холбоотой мэдээ

АНУ-ын “хамгийн ичгэвтэр ялагдал” хүлээсэн Жо Байдены нэр хүнд унаж байна

АНУ-ын “хамгийн ичгэвтэр ялагдал” хүлээсэн Жо Байдены нэр хүнд унаж байна

Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрх баригчид хэдийн тагнуулын мэдээллүүдийг цуглуулан, халдлага зайлшгүй болох талаар мэдэж байсан гэнэ. Ажиглагч нар ч дээрх шиг халдлга болох нь ердөө цаг хугацааны асуудал байсан гэж үздэг аж.

Хэдийгээр олон хүн Афганистаны сүйрлийг Жо Байденаас, түүний цэргээ татах шийдвэрээс болсон хэмээн буруушааж байгаа ч Конгрессийн зарим гишүүд дээрх шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлсөн нь цэрэг, тагнуул, Жо Байден гэхээс илүү Цагаан ордон өөрөө хэмээн үзэж байгаа аж. Тэгвэл зарим нь Жо Байдены 44 настай зөвлөх Жейк Сулливаныг чичилж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж