Ерөнхий сайдаас тайлбар шаардая | News.MN

Ерөнхий сайдаас тайлбар шаардая

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ерөнхий сайдаас тайлбар шаардая

Ерөнхий сайдаас тайлбар шаардая

УИХ-аар төсвийг нь батлуулахын тулд эсрэг бодолтой, эргэлзсэн гишүүд рүү ширүүхэн дайрч, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл гэж үзэн, хатуу тэмцэхээ илэрхийлж асан Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн хөшөөгөө өөрийн Ерөнхий сайдын өнгөн дээр буулгуулав. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “"Андлалын өргөө" бүтээн байгуулалтын барилгын ажлыг зогсоож, холбогдох арга хэмжээг авч, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүссэн” гэх тайлбарыг өглөө.

Энэ хугацаанд улсын төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг гэрээний дагуу гаргажээ. Гэтэл гүйцэтгэгч компаниас буцаан мөнгөө нэхэж, нөгөөх нь ямар ч асуудалгүйгээс хэвлэлийн хурал хийхээс нь 30 минутын өмнө мөнгийг нь буцаан шилжүүлсэн баримтыг сайд үзүүлэв.

Ингээд хөшөөг нурааж, орон нутаг хог хаядлыг нь зайлуулахаар болж. Гурван жил үргэлжилж буй хэдэн тэрбумаар яригдах цогц бүтээн байгуулалтын нэг хэсэг /2 тэрбумыг уг хөшөөнд зориулж төсөвлөн гаргасан бөгөөд хөшөө тийш очих дэд бүтцийг, өөр хэд хэдэн байгууламжийг харилцан уялдаатай байгуулахаар төсөвлөж байсан/бүтээн байгуулалтыг ганц долоо хоногийн дотор багтаан буулгав. Маш хурдтай өрнөсөн энэхүү үйл явдалд татвар төлөгчид хардах эрх бий.

Үүнтэй холбоотой болоод холбогдогдолгүй дэндүү олон асуулт иргэдийн зүгээс гарч байна. Ерөнхий сайдын зүгээс өөрийн биеэр баримттай нотолгоотой тайлбарлахыг шаардлагатай болж байна.

Төсвийн мөнгийг дэндүү үрэлгэл зарцуулдаг, түүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ мэт явдал газар авсан гэдгийг батлах нэгэн баримт оны эхэнд бий болсон нь 400 сая төгрөгөөр 20 мянган макс худалдан авах тендер болсон. Нэг ширхэг маскыг 20 мянган төгрөгөөр худалдаж авах тэрхүү тендер хэвлэл мэдээллийн ачаар гэрэлд “цохиулснаар” ил болсон. Шагийн үнээс ч хэд дахин их энэхүү тендерийг цуцалсан ч харамсалтай нь өөр бусад бараа, бүтээгдэхүүний худалдан авалт хэрхэн явж, хэдэн төгрөгийн барааг хэд дахин өндөр үнэтэйгээр авахгүй байгаа гэсэн баталгаа алга.

Хоёр жилийн турш татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хэмнэж, ямар зүйлд зарцуулсан талаар бүдүүн бараг тооноос өөрийг мэдээгүйгийн цаана юу болоод  өнгөрснийг тайлагнах нь зүйтэй болов уу?

Гүйцэтгэгчээр ажилласныхаа төлөө хоёр жилийн хөдөлмөрөө, ажилчдын хөлсөө, өөрсдийн орлогоо огт тоолгүйгээр, бүр ямар ч маргаан гаргалгүйгээр төсвийн мөнгийг шуудхан буцаан шилжүүлдэг компани Монголд бий юу? Ямар компани ийм чадамжтай вэ? Мөнгө угаахаас өөрөөр ийм хэмжээний мөнгийг яамны хүсэлтийн дагуу гаргаад өгдөг компани хямралын энэ үед Монголд байна гэдэгт та итгэлтэй байна уу? Монголд зөвшөөрөлгүй баригдсан барилга байтугай хашаалсан хашааг нураахдаа хүртэл зардлыг нь төрөөс гаргадаг атал энэхүү цогцолборыг ямар ч аудит оруулалгүйгээр нураасны цаана юу нуугдана вэ? Тэрхүү "балгас" болж иргэдийн уур ундууцлыг хүргээд байсан хөшөөнд яг хэдэн төгрөг зарцуулсан бол… Төрийн ажлыг гүйцэтгэснийхээ төлөө гарсан зардлыг нь өөрсдөөсөө гаргаад орхидог бизнес шударга бизнес мөн үү?

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна. 2021.08.17

Та ердөө хоёр долоо хоногийн өмнө ингэж уучлалт гуйсан. Уучлалт гуйх нэг хэрэг. Хөрөнгө оруулагчдыг дэмжихийн тулд нээлттэй, шударга, хэлсэн ярьсандаа байх нь өөр хэрэг.

Цар тахлын үед хандивлагчдын өгсөн сая саяар хэмжигдэх доллар хэрхэн зарцуулагдсан нарийн задаргаа өнөөг хүртэл алга. Дээр нь зарцуулаад дуусч буй гэх ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл гэхчлэн аж ахуйн нэгж, иргэдэд нэн шаардлагатай зээл эзэндээ очсон уу, ЖДҮДС-ийн зээл шиг эрх баригчид танил талаараа хуваасан уу гэдэгт иргэд эргэлзэж байна.

Таны санаачилж, хувийн аж ахуйн нэгж хэрэгжүүлэх гэж буй "Бамбарууш" кафег сэргээх төсөл "Андлалын хөшөө" шиг найзан дундаа чоно цатгалах, сүрэг бүтэн өнгөрөх үү?

Яагаад тэрбумаар тооцогдох үзэгчгүй наадмын төсөв өнөөдрийг хүртэл ил болоогүй төдийгүй захиран зарцуулагчдад нь тайлагнахгүй байна вэ?

Эдийн засаг урьд өмнө байхгүй хэмжээнд уруудаж байхад хоёр жилийн турш цахим наадам нэртэй клип хийхэд тэрбум тэрбумаар нь зарцуулаад байхад та яагаад чимээгүй сууна вэ?

Төрийн оролцоо нэмэгдүүлж, тусгай үүрэг гүйцэтгэгч томилсон газарт чинь тээврийн зардал нэмэгдэж, улам удааширсан нь төр ажлаа сайн хийгээд буй хэрэг үү?

…Гэх мэтчилэн танаас хариулт нэхсэн үй олон асуултаас өөртэй холбоотой хэсэгт нь ядаж үнэн нүүрээ харуулаад үгээ хэлэхийг Ерөнхий сайдаасаа иргэд шаардаж байна. Монгол ардын намаас ард түмэн чинь асууж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-30 185.220.101.15

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-30 202.131.225.197

mungu ugaalt uu

Avatar

МАН, УИХ тар. 2021-08-30 202.21.108.15

Хэнтийн Данк, Фүк 2 энэ улсыг ямарч гадны түрэмгийлэгч, дайснаас илүү сүйрүүлж байна. Одоо МАН Хятадтай илүү ойр түншлэнэ гэжээ. Тэд Монголыг мөхөөхөд хэдхэн сарын л ажил үлдлээ.

Avatar

Зочин 2021-08-30 192.82.64.208

ene Oyun-erdene gedeg erguu dagziig zailuulaachee, jivhneesee salj chadaagui baij yamar tom alban tushaald orood irdeg erguu mal ve?

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ХҮРЭЛСҮХ ТУШААСАН БИЗ ИХ Л ХУРДАН ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА ДАА ЯГ 1937 ОН ШИГ

Avatar

Равдан 2021-08-30 64.119.21.113

ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦРОХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ. .. ИХ ХУРАЛ ДАРУЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

РАВДААН 2021-08-30 150.129.143.31

ЭНХБАЯРЫГ ШАДАР САЙД БОЛГОХГҮЙ БОЛ ОЮУЭРДЭНЭ ЗАЙЛАН ДЭЭР ТЭЭ

Avatar

Зочин 2021-08-30 192.82.73.46

МӨНГӨӨР ЗҮГЭЭР Л ТОГЛООМ ХИЙЧИХ ЮМ ДАА.

Avatar

ПАРТИЗАН 2021-08-30 150.129.143.31

ИЙМ ХУРДТАЙ АЖИЛЛАГААГ 1937 ОНООС ХОЙШ МОНГОЛ ЧУУД ҮЗЭЭГҮЙ ЭЭ 1937 ОНД АЛТАН УРАГИЙГХАНИЙГ ИХ ХУРДАН ХЯДСАН ЮМ ГЭСЭН ШҮҮ ТА МИНЬ

Avatar

зочин 2021-08-30 202.9.47.5

АН-ын хөлсний троллууд аа ! Ардчиллын 30 жилийн дотор хамгийн зөв зүйл хийж яваа залуу ЕС-ийг бүү муул. Та нараас болж 30 жил зовлон туулсан ард түмнийхээ төлөө зүтгэж яваа залуу. Ажлыг нь зүгээр хийлгэ.

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ОЮУЭРДЭНЭ ӨӨРИЙГӨӨ ЖИНХЭН ЕРӨНХИЙ САЙД ГЭЭД ИТГЭЧИХСЭН ШААЖ ЯВНОО ХӨӨРХИЙ ТҮҮНД БАГ БАЙХГҮЙ Ш ДЭЭ ХӨӨРХИЙ ШАЛДАН БАНДИ ШҮҮ ДЭЭ

Avatar

Zochin 2021-08-30 103.10.22.134

Anh barihdaa l oyunii umchiin asuudlaa shiideegui baisan yumu?? Ulsad munguu tushaasan ch geh shig, yamar ih mungutei kompani ve?? Jiriin kompani ingej chadahgui, end yeruusuu zuv yum alga.

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА

Avatar

Зочин 2021-08-30 59.153.115.180

OYUN ERDENIIG ULS ORNIIG HOGJUULEH BODLOGO BOLOVSRUUL GEJ SONGOSON BOLHOOS BALGASNUUD BARI GEJ BID HELEEGUI SHUU.CHDHGUI TOLGOI HUREHGUI BOL OYUN ERDNEEEE NAAD TOM SUUDLAA CHADDAG HUND NI BUSHUUHAN OG BIDNII IREEDUI MASH BURHEG BNA SHUU DEEE.

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА

Avatar

Zochin 2021-08-30 81.243.163.193

Burhan mini, yamar oigui teneg, uvaigui shunal we, anh Oyunerdene gegch zaluu Erdeniin nuuriig ulalzuulj ta mongol ulsin turiin suld, dalbaanihaa hajuud unenee hel ch geh shig….. Ter ued barag hun bolgon Oyunerdene shig zaluuchuud uls ornoo hugjuulj chadna gej bodoj bla. Getel yaj ingej bodoj nairuulj jujiglej baij turiin garsaniig bodohoor aimshigtai. Hun munuu?

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА ККК

Avatar

зочин 2021-08-30 124.158.120.114

Зураг, зохиомж, төсөл, төлөвлөгөө нь буруу учраас бүх юм буруудсан штээ.

Avatar

Болд 2021-08-30 66.181.176.158

Шаардахаас гадна их хцралд хариуцлага тооц ийм төсөв батлаж өгч үргүй зардал гаргалаа шүү дээ арай уимаа

Avatar

Болд 2021-08-30 66.181.176.158

Их хурлаар ийм хөшөө оруулан батлуулсан гишүүд бас буруутай шүү дээ дэмжээд бсан одоо таг ядаж эсэргүүцэж бсан гишүүд үгэ хэлэх хэрэгтэй шүү

Avatar

К.К.К. 2021-08-30 202.72.242.139

Өөрсдөө сонгочихоод , унгасан хойноо бүү хавчицгаа. Эргүүнүүд ээ.

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА ККК

Avatar

Зочин 2021-08-30 192.82.68.143

ЭНЭ БОЛ АУГАА СОЛИОРОЛ ЮМ

Avatar

Зочин 2021-08-30 150.129.140.57

ОЮУН-ЭРДЭНИЙН "АЛСЫН ХАРАА" .ХҮҮК БАЙХАД 6 ЖИЛ АЛЗАХГҮЙ,2027 ОНД БИ ӨӨРӨӨ "ЕРӨНХИЙЛӨГЧ" БААТАР АХ НАЙРУУЛАНА БИЗ ГАНЦ ЧАДАХ ЮМ НЬ ЮМ ЧИНЬ. ХАРИН МӨНГӨ Л ИХ ХЭРЭГ БОЛНО ДОО ККК.

Avatar

Зочин 2021-08-30 192.82.67.67

Нэг хөдөөний сургуулийн пионерийн бүлгийн дарга л энэ Ерөнхий сайдад харагдаад байдаг юм. Ковид-ийн үеийн эдийн засгийн сорилтыг яаж давах вэ дээ

Avatar

зочин 2021-08-30 202.179.27.11

угаасаа Авилгачид , Хулгайчууд Засгийн эрх мэдэлд байгаа цагт энэ Улс орон улам л дампуурч Моллай битгий хэл Монголчууд ч тэсэж амьдрахааргүй болсон шүү,

Avatar

Orhon 2021-08-30 66.181.161.34

Hudlaa surchugnesen yum bicheed hunii muud durldag lalruud ni dagach seveh hend ch hereggui

Avatar

Зочин 2021-08-30 202.126.89.191

Алан хаан ядагч афганууд чөлөөтэй англиар ярьж бна
Манай сайд хэлч мэдэхгүй
Шантаажчин

Avatar

Зочин 2021-08-30 103.212.116.144

ХҮРЭЛСҮХ ЭЭ НЯНГАРАА ЗАЙЛУУЛЖ ҮЗЭЭРЭЙ

Avatar

555 2021-08-30 66.181.189.10

ЗГ тарна гэх юм, үнэн юм уу? Хэрвээ үнэн бол хурдан тараагаад дараагийн засгаа хурдан тодруулаач ээ, МАН-ынхаан… Хэн юу ярьж хэний ноён урвах вэ? сонин байна…

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА ККК

Avatar

зочин 2021-08-30 202.179.31.242

Анхнаасаа төслөө сайн хянаад болно болохгүйгээ шийдэхгүй, ийм нарийн юманд мөн ч гоомой хандах юм даа, хайран сайхан хааны маань болон хүлэг баатрын маань нэр хүндийг ёстой нэг дургүй хүрмээр унагаачихлаа даа, новшнууд юмаа

Avatar

ULSRUU BYDYYLGEER XALDXIIG ESERGYYTSEJ,ULSAAC XUUX XURTEL, 2021-08-30 216.200.84.189

yabtj

Avatar

Зочин 2021-08-30 103.212.116.144

Ерөнхий сайдын суудал гэдэг чинь хэн нэгэн тэнэг ирж туршлага суудаг дамжаа бишээ.Ядахдаа бизнес сэтгэхүй боловсрол гээд наад захын шаардлага хангахгүй байнаа.Бид хөгжлөөр Лаос Вьетнам Кампучи мэтийн бардакуудаасаа хүртэл ХОЛ хоцорлоо. Арай дээр хүнээр ЯДАХДАА их дээд сургууль төгссөн хүнээр ерөнхий сайд тавьчаад хариуцлага нэхмээр байна

Avatar

Зочин 2021-08-30 150.129.143.31

ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙ ЗА ККК

Avatar

иргэн 2021-08-30 203.91.115.53

нэгэнт унахан нь үнэн учираас олдсон дээр нь сайн идээд хураагаад далд хийгээд авае гэсэн сэтгэлээр Оюунэрдэнэ болон дагалдаг баясагч нар нь хандаж ажилаа явуулаад бхаар юуч бүтэхгүй бна 1л их попорсон амлалт бүтээн байг уулалт нэртэй мөнгө угаалт болоод бх шигээ ман энэ үүдний сахиуулаасаа эртхэн засгаа аваа хэнтийг самарсан одоо засаг самархана

Avatar

Zochin 2021-08-30 66.181.184.153

Buh l gazar mash ih avilgal nehdeg bolson bna gej sonsogdood udaj bna

Avatar

Зочин 2021-08-30 124.158.67.132

ЕС алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Надад огт падгүй, яагаад надыг үүнтэй холбоод байгааг гайхаж байна гэж хэлж яаж чадаж байнаа? Зүгээр л илт тэнэглэл.

Avatar

Зочин 2021-08-30 43.228.129.131

Угаасаа хөгийн юм харагдаж байсан биз дээ, духаараа мөргөлдсөн ярвайсан дүр төрхтэй хачин юм байсан, үнэндээ доромжлолын хөшөө байсан, сүүлдээ ичсэндээ нурааж байгаа юм байлгүй дээ чааваас

Avatar

Зочин 2021-08-30 202.179.25.176

ядаж үнэн нүүрээ харуулаад үгээ хэлэхийг Ерөнхий сайдаасаа иргэд шаардаж байна. Монгол ардын намаас ард түмэн чинь асууж байна.

Avatar

Зочин 2021-08-30 192.82.70.82

Манай улсын түүхэнд байхгүй хамгийн муу мэдлэггүй туршлаггүй ажлын чадваргүй ЕС. одоо өөрөө ухамсар гаргаад огцрох хэрэгтэй

Avatar

C ,BAYAR 2021-08-30 174.204.11.161

Ali ch orond engevel ereonhii said shuud shoron shuu dee

Avatar

Зочин 2021-08-30 192.82.70.82

Монгол улсын түүхэнд дэхь хамгийн муу жол мэдлэггүй ажлын туршлаггүй хөгийн ЕС л даа. өөр өө ухамсар гаргаад огцрох хэрэгтэй. яаж Бямбасүрэн.Энхбаяр.Баяр. Алтанхуяг нартай зүйрлэх вэ. бодооч иргэд ээ

Avatar

Зочин 2021-08-30 192.82.72.92

МУЙХАР ЮМАА ЧААВААС.ТЭНЭГДҮҮ ЮМДАА ХӨӨРХИЙ.

Avatar

Зочин 2021-08-30 202.179.15.114

Яамдын тнбдарга нарын шалгалтыг яаралтай шийдэх хэрэгтэй. Өнөрбаяр магнайсүрэнгэх мэт. мөн газрын мэргэжлийн бус дарга нарыг яаралтай шалгаж, мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулалтаар тавьж өгөөчээ?? Улс төрийн томилгоо гэдэг инээдтэй юмаа болиоч ээ?? Улс орон дууслаа шүү??

Avatar

яг үнэн 2021-08-30 202.126.89.248

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг гэж мөнгөөр албан тушаал худалдаж авсан этгээдийг бас шалгах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд Гадаадад Энхийг дэмжих ажиллагаанлд яваад ирсэн офицер ахлагч нарын мөнгийг нь өгөхгүй унжиж дундаас нь ашиг унагааж хөлжсөн шаар бий.

Avatar

Зочин 2021-08-30 103.212.117.205

Үнэндээ жолдоод байна. Манай 80-д оны залуусын үндсэн дүр… Нэг л мундаг юм яриад цээжээ дэлдээд байна. Хийж байгаа нь энэ… Ам ажил нь зөрсөн гэж ахмадууд ярьдаг даа. Нэг л худлаа том том ярьсан хүмүүс

Avatar

Зочин 2021-08-30 202.9.40.83

Оюун-Эрдэнийг Энхболдруу чичирч дайрч давшилж байсан нь үнэхээр зоригтой хүн юм бна гэж монголын ард түмний олонхи нь дүгнэж мундаг сайд болно гэж дэмжиж байсан. Гэтэл мөнгө санхүүгийн сахилга бат энэ хүний нүүрэн дээр бүрэн алдагдахад хүрч байна. Наадмаа увуулж цувуулж үзэгчгүйгээр хийгээд дууссан , Эрүүл мэндийн зардлууд маш но-той юм зөндөө байгаа, Андлалын өргөөнд өгсөн 1.9 тэрбум төг бол бүүр ил цагаан аюул шүү. Иймэрхүү байдлаар е/ Сайд хийнэ ч гэж байхгүй шүү.

Avatar

Zochin 2021-08-30 139.5.218.16

Чингэс вондын мөнгийг хэдэн зуун төгрөгөөр залгисан хүмүүсийг ярихгүй мөртлээ иймэрхүү юм бичүүлдэг хүн ямар их мөнгөтэй байна гэж

Avatar

Зочин 2021-08-30 202.55.188.109

Тэргүүн суганы үс төсөвийн мөнгөө дэмий зүйлд зарсан буруугаа хүлээж үгүй ядаж уучлалт гуйх блгүйдээ

Avatar

Zochin 2021-08-30 202.126.89.3

Andlaliin urguu barilgad yamar hemjeenii mungu zarav ter dor ne hohirol gyi bolgoloo geed tulchihdug ne sonin baina Ene nuhur Uuruu holbootoi l gej haragdjiina Gemgyi durtei gemten Erenhii said gedeg bol jinhene tolgoi saitai mergejsen hynii l hiih ajil yumsan Irgediig yuch oilgohgyi gej bodood baih shig Il dald hurungu mungu denduu shamchigduulj baina.

Avatar

иргэн 2021-08-30 76.107.165.63

Бэрх тосгоны гачигаар
Бэрс сургуулийн оюутан
УХНА авилгачийн өгзөгийг
Удтал долоосны хүчинд
Улсын тэргүүн болжээ.
Жинхэнэ Нянгарын амьд жишээ бол энэ. Иймэрхүү хүмүүст эрх мэдэл өгөөд байгаа нь бэртэгчин тархины тураалт монголчууд бидний өөрсдийн буруу юм даа.

Avatar

Иргэн 2021-08-30 202.9.40.83

Ард иргэд бид өөрсдөө маш буруутай. Хүнийг таних чадвар дутагдалтай, жоохон юм өгчихөөр л хууртдаг, чадвартай хүнийг таньж гаргаж чаддаггүй. Нөгөө дутагдал улс төрийн сонголтын тогтолцоог өөрчлөх цаг нь болсон.

Avatar

Иргэн 2021-08-30 139.5.218.161

МАН- ын цаг зогсох тийшээгээ салгалж байна даа

Avatar

zuv nertei surguul' tugsjee 2021-08-30 23.92.142.182

Huu baigaad Bersiig tugsvul Huukiin achaar ES bolnoo gej…

Avatar

Зочин 2021-08-30 64.119.29.217

Огцрох байлгүй дээ. Арай л доромжлол биш үү !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-08-30 103.212.116.144

ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ БАРИГДААД БАРАГ ДУУСЧИХААД БАЙНА.ХЯТАДЫН ТАЛААС ОРЖ ИРСЭН НАРИЙН ТӨМӨР ЗАМТАЙ ХЭЗЭЭ ХОЛБОХ ГЭЖ ХҮЛЭЭГЭЭД БАЙНАА.ИЙМЭРХҮҮ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР СЭТГЭЛ АЛГА УУ.ГАНЦ ӨДРИЙН ӨМНӨ Ч БОЛСОН ХОЛБОЧВОЛ САЙН БАЙНА. ХААШАА Ч ЯНЗЫН МАЛ ШИГ ХҮН ЕРӨНХИЙ САЙД ХИЙГЭЭД БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-08-30 188.32.5.210

Анхнаасаа нарийн зам барьсан бол

Avatar

Иргэн 2021-08-30 139.5.218.161

Нарийн царигийн төмөр замтай өргөн царигийн төмөр замыг яаж холбох вэ дээ. Энэ нэгдүгээр асуудал, хоёр дугаарх нь өндөр намын асуудал , гуравдугаарх нь улс төрийн асуудал … тэгээд тэгээд асуудал хөвөрч , цаг хугацаа урсана.

Avatar

Zochin 2021-08-30 66.181.170.73

Arai l yumaa neeree.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж