"Түүх соёлын дурсгалыг хууль бусаар хил гаргахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

"Түүх соёлын дурсгалыг хууль бусаар хил гаргахгүй"

"Түүх соёлын дурсгалыг хууль бусаар хил гаргахгүй"

Улсын хамгаалалтад байх ёстой түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль бусаар Турк улс руу гаргах гэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон.

Энэ талаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээс тодруулахад “Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу хууль бусаар гаргах асуудал байхгүй. Энэ бол худал ташаа мэдээлэл. Энэ үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг бөгөөд Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал юм.

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, он цагийг нь тогтоож байгаа. Цар тахлын улмаас судалгааны ажил бүрэн дуусаагүй, завсарлаад байна. Харуул хамгаалалтыг нь орон нутгийн удирдлагууд хариуцаж буй. Гадна талаараа чулуун хэрэмтэй эртний түүх соёлын үл хөдлөх дурсгалын томоохон цогцолбор. Өмнө талд нь 10 орчим хүн чулуу болон амьтны дүрст хөшөө байрладаг. Монголоос 2016 онд түүх соёлын дурсгалт нэг хөшөө хууль бусаар хилээр гаргасан байсныг буцаан авч ирсэн байдаг. Одоогийн байдлаар өөр хууль бусаар улсын хилээр гаргасан тохиолдол гараагүй. Түрэгийн үеийн хаант улсын үеийн тайлга тахилгын онгон байсан газар. Үүнтэй дүйцэхүйц том хэмжээний тайлга тахилгын онгон одоогоор Монголд олдоогүй байгаа. Тэгэхээр түүх соёлын маш том дурсгал” гэдгийг хэлсэн юм.

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 8-ны Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв ажээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд хийсэн археологийн малтлага, судалгаа шинжилгээний дүнд, Шивээт улааны хөшөөт цогцолбор нь эртний Түрэгийн тахилга тахилгын зориулалттай дөрвөлжин зохиомжтой чулуун хэрэмтэй хойд талын хэрмийн төв дунд дөрвөлжин суурин дээр найман тал гаргаж өрсөн суварга хэлбэрийн чулуун байгууламж болохыг бүрэн тогтоожээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж