Сурвалжлага: Кино театрууд "амь" оржээ | News.MN

Сурвалжлага: Кино театрууд "амь" оржээ

Сурвалжлага: Кино театрууд "амь" оржээ

Сурвалжлага: Кино театрууд "амь" оржээ

Цар тахлын улмаас  хаалгаа барьсан бизнесийн салбарын нэг бол кино театр. Хоёр жилийн турш үйл ажиллагаа нь зогсоод байсан кино театрууд наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүдээ нээсэн. Нийслэлд “Тэнгис”, “Хүннү”, “Соёмбо”, “Өргөө1, 2, 3”, “I cinema”, “Cinema Next”, “Prime Cineplex” зэрэг кино театрууд ажилладаг. Дээрх кино театруудад дунджаар жилд гурван сая орчим тасалбар борлуулдаг бөгөөд орлого нь сар, сараар хэлбэлздэг аж. Тиймээс энэ удаа кино театрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангаж байгаа болон олны хөлд дарагдаж буй эсэхийг сурвалжиллаа.

Хамгийн эхэнд “Тэнгис” кино театрыг зорив. Үүдэнд иргэдийн халууныг үзэж, QR код уншуулан нэвтрүүлж байлаа. Өдрийн цагаар очсон болоод ч тэрүү хүн багатай, сийрэг байх  бөгөөд попкорны үнэр хамар цоргиж, хачин сайхан үнэртэж байсныг нуух юун.

Хуучнаа халж, шинэ киноны постер зургууд байршуулсан нь өнгө нэмж, кино театр “амь” орсныг илтгэх аж.

“Тэнгис” кино театр өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын нийт 10 кино гарч байна. Харин есдүгээр сарын 3-нд  тулаант гэмт хэрэг, уран зөгнөлт төрлийн гурван кино нээлтээ хийхээр хүлээгдэж буй. Үйлчлүүлэгчдийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хэрэгжүүлж, аль хэдийнэ дадал болжээ.  Кино театрын оргил ачааллын үе нь Баасан, Бямба гаригийн орой байдаг бол бусад өдрүүдэд ачаалал багатай байдаг гэнэ.

ҮЗЭГЧДИЙН ИДЭВХ МАШ ӨНДӨР БАЙНА

“Тэнгис” кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригт "“Тэнгис” кино театр 2020 оны 365 хоногийн ердөө 147 хоногт ажилласан. Энэ онд ердөө 28  хоног ажилласан. Бусад бүх өдөр нь хаалттай байлаа. Улмаар  кино театрууд нийслэлтэй  хариуцлагын гэрээг байгуулж наймдугаар сарын 20-нд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Нийслэлийн Онцгой комиссоос тавьсан шаардлагын дагуу 50 хувь хүртэлх суудал дүүргэлттэйгээр үзэгчдийг хооронд нь хоёр метр ба түүнээс дээш зай бариулж үйлчилж байна. Мөн бусад нэмэлт халдвар хамгааллын  дэглэмийг мөрдөнө. Кино театрын бизнесийн онцлог давуу тал бий. Нэгдүгээрт, цагийн хуваарьтайгаар зөвхөн суудлаар үйлчилдэг учраас үзэгчдийн суудал хоорондын зайг барих боломжтой. Хоёрдугаарт, өмнөх үйлчлүүлэгчдэд киногоо үзүүлчихээд дараагийн үзэгч орж ирэхээс өмнө ариутгал, агаар сэлгэлтийг хийчихнэ.

Тиймээс үзэгчид кино театруудаар сэтгэл ханамжтай үйлчилгээ авах боломжтой. Үзэгчдийн идэвх маш өндөр байна. “Тэнгис” кино театрт нэгэн зэрэг 8-15 кино тогтмол  гардаг. Мөн нэг дор хамгийн олон суудал, хамгийн олон танхимтай.  Нийт 1433 суудалтай зургаан танхимтай. Хамгийн том танхим нь 425 хүний суудалтай буюу  гурван давхар барилгатай тэнцэхүйц өндөр таацтай учраас нэг хүнд оногдох агаарын хэмжээ хамгийн өндөр гэсэн үг. Бусад танхим  483, 256, 204, 156, 27 хүний суудалтай” гэлээ.

КИНО ТЕАТРУУД ТАСАЛБАРЫН ҮНЭЭ 1000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ

Монголын кино театрын зах зээлд ойролцоогоор 25-30 тэрбум төгрөг эргэлддэг аж. Гэвч цар тахлын улмаас хаалгаа хаасан хоёр жилийн хугацаанд кино театрууд энэ хэмжээний алдагдал хүлээжээ. Ингэснээр кино театрууд  дараагийн шинэ салбараа нээх, техник технологийн шинэчлэлт хийх зэрэг  боломжууд хумигдсан байна.

Өнгөрсөн хугацаанд энэ салбарын хүмүүс амьдралын эрхэнд өөр салбар руу “урвасан”  учраас хүний нөөц болоод эдийн засгийн хувьд асар их хохирол хүлээжээ. Тиймээс кино театрууд тасалбарын үнээ 1000, vip танхимын үнээ 3000 төгрөгөөр нэмсэн байна. 

НЭЭЛТЭЭ ХИЙГЭЭД ХОЁРХОН САР АЖИЛЛААД ХААГДЖЭЭ

Дараа нь Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцэст байрлах “Cinemanext” кино театрын албаны хүнтэй холбогдож мэдээлэл авсан юм. Тус барилга нь арван давхар бөгөөд худалдаа үйлчилгээ, тоглоомын төв, номын сан гээд бүхий л зүйлсийг цогцоор шийджээ. Харин 4-5 давхарт “Cinemanext” кино театр байрлана. Тус кино театр нь нийт долоон танхимтай.

“CINEMANEXT”  кино театрын дэд захирал Б.Хонгор "Манай кино театр 2020 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уг нь 2020 оны гуравдугаар сард нээлтээ хийх гэсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсоор албан ёсны нээлтээ хийж чадаагүй. Нээлтээ хийгээд хоёрхон сар ажилласан. Удалгүй арваннэгдүгээр сарын 11-нээс хөл хорио тогтоож, үйл ажиллагаагаа зогсоосон. Манай театрын хувьд 70 хүний суудалтай үзвэрийн танхимтай учраас 50 хувьд нь үзэгчтэй байна гэхээр 20, 30 хүнд үйлчилнэ. Харин 400 хүний суудалтай кино театрын хувьд 50 хувь гэхээр 200 хүнд үйлчилнэ.

Шинэ кино театр учраас илүү санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Бидний худалдаж авсан кино театрын тоног төхөөрөмжүүд нь асар үнэтэй. Энэ дэлгэцүүд нь өдөр болгон ажиллаж байх ашиглалтын горимтой. Гэтэл хоёр жил орчим огт ашиглаагүй. Энэ сарын сүүлээс л  ашиглаж эхэллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас  ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахих, нэг дор олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зайг 1.5 метрт барих, амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг зөвлөмж шаардлагыг  тавьж буй. Бид ч энэ шаардлагыг сайн  биелүүлж байгаа. Иргэд  зөвлөмж шаардлагыг маш сайн биелүүлж байна. Амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байна" гэв. 

Намар бол кино уран бүтээлчдийн хамгийн идэвхтэй улирал.  Тэд зун, өвөл, хавар киноны санаагаа бодож, зураг авалт, монтажаа хийж, намар үзэгчдийг киногоор “бөмбөгддөг”. Кино театргүй гэх зовлон тэдэнд үгүй учраас энэ намар дотоодын олон уран бүтээл шинээр мэндлэх биз ээ. 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оргил 2021-08-30 202.21.109.45

zorigt geeed skytel bailuu neg eruu multrsan hachin yaridag nuhug tengis oroooshh hahaa ene ih hor hutgdag lalardaaa

Avatar

би 2021-08-30 103.9.90.100

ТЭГЭЭД "ХОХИРОЛ"-ОО ТАСАЛБАРЫН ҮНИЙГ НЭМЖ АРД ТҮМНЭЭС АВЧ БАРАГДУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ.

Avatar

sdf 2021-08-30 202.21.108.222

чи үзэхгүй байж болно шдээ

Avatar

saak 2021-08-30 202.179.11.230

Ард түмэн байгууллагын хохиролыг барагдуулдаг болсон юм уу?

Avatar

Зочин 2021-08-30 192.82.78.204

Zah zeeliin jam! Uzehgui baij bolno, tegeed dampuurah neg dampuuraas yavah yostoi. Mongol-d bol tatvariin munguur tuluud surtsan gajig togtoltsootoi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж