Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Эрүүл мэндийн байгууллагын эм тарианы нөөцийг шийдвэрлэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцан мэдээллийн шуурхай байдлыг хангах, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх зорилгоор харъяа эрүүл мэндийн байгууллагууд ба Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн  удирдлагуудыг 2021 оны 08  дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзлаа.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай цахим уулзалтыг 8 дугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш зохион байгуулж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүсч буй асуудал, санал, хүсэлтийг сонсон одоогийн халдварын нөхцөлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэн, удирдлага ба тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өглөө.

Мөн коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ давалгаа үүсээд буй өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн байгууллагуудын гол тулгамдаж буй асуудал болох тоног, төхөөрөмж, эм тарианы нөөцийг шийдвэрлэв.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж