АНУ БНХАУ-ыг хэт авиан супер буу бүтээсэн гэж сэжиглэж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

АНУ БНХАУ-ыг хэт авиан супер буу бүтээсэн гэж сэжиглэж байна

АНУ БНХАУ-ыг хэт авиан супер буу бүтээсэн гэж сэжиглэж байна

АНУ-ын мэргэжилтнүүд олон жилийн турш хачирхалтай чанга, өндөр давтамжтай хонх, металл мэт, заримдаа цахилгаан хэрэгсэл мэт, эсвэл бүр жиргэх, эсгэрэх мэт чимээтэй зэвсгийн халдлагад өртсөн гэх хохирогчдын цөөнгүй мэдүүлгүүдийг бүртгэн авчээ.

Тэдний цуглуулсан баримтуудаас харахад халдлага заримдаа маш чанга чимээгээр, эсвэл бүр огт сонсогдохгүй байдлаар тохиолдох агаад шинж тэмдэг нь энгийнээс ноцтой хүртэл янз бүр байжээ.

Түүнчлэн иймэрхүү халдлагад өртсөн гэх хүмүүс ихэвчлэн АНУ-ын тагнуулчид, дипломатчид болон тэдний гэр бүлийнхэн байгаа нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй дэлхий даяар дээрхтэй төстэй халдлагад өртсөн гэх хүмүүсийн 130 орчим нь хавана синдромтой болсон байна. Тус синдромыг анх бүртгэгдсэн газрынх нь нэрээр нэрлэжээ. Мөн тэдний 100 орчим нь АНУ-ын тагнуулын төв газрын ажилчид болон гэр бүлийнхэн аж.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бүхэн үнэхээр богино долгоны, эсвэл хэт авианы ямар нэг нууцлаг зэвсгийн халдлага бол олон улсын хэмжээний ноцтой хэрэг билээ.

Хамгийн сүүлд энэ долоо хоногт дээрхтэй төстэй халдлагад АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын туслахууд өртөж, Вьетнамд хийх айлчлал тасалдсан байна.

Тухайлбал, энэ сарын 25-нд Вьетнамын нийслэл Ханойд ажиллаж байсан хоёр ч ажилтан нь хавана синдромоор өвдөж, нэн даруй нутаг буцжээ. Улмаар Ханой руу яг хөдлөх гэж байсан Камала Харрис бодлоо өөрчилжээ. Тэрбээр Сингапураас хөөрч, Ханойд очих гэж байсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр Камала Харрисын бие өвдөөгүй байна.

Хэрвээ хавана синдромын ард үнэхээр ямар нэг нууцлаг зэвсэг, түүнийг ашиглагч хүн бий бол Вьетнам, Куб зэрэг орнуудад зэвсгээ идэвхтэй туршиж бэлдэж байгаа бололтой. Мөн дэд Ерөнхийлөгчийн багт халдаж байгаа нь энэ асуудал нэн ноцтой болсны дохио хэмээн мэргэжилтнүүд санаа зовж байна.

Халдлагын цаана аль нэг улс бий гэж үзвэл Камала Харрисыг Вьетнамд айлчлуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Мэргэжилтнүүд БНХАУ, ОХУ хоёр орныг хамгийн ихээр сэжиглэж буй аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж