Сочи 2026 он гэхэд Оросын Лас Вегас болно

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

Сочи 2026 он гэхэд Оросын Лас Вегас болно

Сочи 2026 он гэхэд Оросын Лас Вегас болно

ОХУ Сочи хот дахь "Красная Поляна" аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын бүсийг алдарт Лас Вегасын жишгээр өргөжүүлэн хөгжүүлж, 2026 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Уг төслийн удирдагч Дмитрий Анфиногенов “Красная Поляна бүсийн байгууламжуудыг орчин үежүүлэх төсөл хэрэгжиж байна. Төлөвлөгөөний дагуу таван жилийн дараа гэхэд бид Красная Полянаг Лас Вегас шиг бизнесийн төв болгож чадна” хэмээн ярьжээ.

Эхний ээлжинд тус бүсийн “Boomerang” казинод засвар хийж, шинэ танхим, зоогийн газар зэргээр өргөжүүлэх ажил төлөвлөсөн аж. Тийнхүү шинэчилсэн казиногийн нээлтийг 2022 онд багтаан хийхээр товложээ.

Мөн ойролцоох зочид “Bonus” буудлын барилгыг шинэчилж, өрөөнүүдийг нь нэмэх, спорт, зугаа цэнгэлийн “Wow Arena” хэсгийг энэ намартаа багтаан сайжруулах аж. Түүнчлэн Сочи казиногийн хоёрдугаар давхарт театр нээхээр төлөвлөжээ.

Ийнхүү шинэчлэн сайжруулахдаа эрх баригч нар тус бүсийг мөрийтэй тоглоомын гэхээс илүү зугаа цэнгэлийн төв болгохоор зорьж буй юм байна.

Анх 2016 онд нээгдсэнээсээ хойш "Красная Поляна"-д нийт 155 орны хоёр сая гаруй зочин иржээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж