Жо Байден: Кабулд дахин халдлага гарч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

Жо Байден: Кабулд дахин халдлага гарч болзошгүй

Жо Байден: Кабулд дахин халдлага гарч болзошгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийн удирдлагуудаасаа энэ долоо хоногт дахин нэг халдлага Кабулын нисэх онгоцны буудалд гарч болзошгүй тухай мэдээ сонссоноо анхааруулжээ.

Тиймээс АНУ-ын эрх баригч нар Кабулд буй иргэд, төлөөлөгч нараа нисэх онгоцны буудлаас аль болох хол байхыг анхааруулсан байна. Өдгөө Нэгдсэн Вант улс Афганистанаас бүх дипломат, цэргээ татаж дууссан бол АНУ-ын иргэдээ татах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа юм.

Энэ долоо хоногт болсон амиа золиослогчийн халдлага 170 орчим хүний аминд хүрсэн билээ. Халдлагыг Хоросан мужид байрладаг "Исламын улс" бүлэглэлийн салбар зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуд нь АНУ агаараас цохилт өгч, тус салбарын хоёр ч өндөр албан тушаалтныг устгасан билээ.

Жо Байден “Исламын улс бүлэглэлийн халдлага дуусаагүй. Гэхдээ бид халдлагад оролцсон хүн болгоныг нэг бүрчлэн хайж олж устгах болно. Тэдэнд заавал шанг нь хүртээнэ” хэмээн амласан юм.

Өдгөө Афганистанд АНУ-ын 1000 орчим иргэн үлдэж байгаа бөгөөд тэднийг энэ сарын 31-нээс өмнө татах төлөвлөгөөтэй байна. Тиймээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар "Исламын улс" бүлэглэл тэднийг явахаас өмнө халдах эрсдэл тун өндөр байгаа тул дараагийн хэдэн өдөр маш аюултай байх нь.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж