Паралимп: Н.Алтанцэцэг тавдугаар байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

Паралимп: Н.Алтанцэцэг тавдугаар байр эзэллээ

НЭМЭЛТ 18.00 ЦАГ

Н.Алтанцэцэг паралимпийн хүрэл медалийн төлөө Бразилын Мег Эммерихтэй барилдаж, харамсалтайгаар ялагдал хүлээн, тавдугаар байр эзэллээ.

НЭМЭЛТ: 12:15 ЦАГ

Н.Алтанцэцэг дагах барилдаанаа АНУ-ын тамирчин Кэти Дэвисийн эсрэг хийж, иппон үнэлгээгээр яллаа. Ингэснээр тэрбээр үдээс хойш Бразилын тамирчин Мег Эммерихтэй хүрэл медалийн төлөө барилдах болно.
Н.АЛТАНЦЭЦЭГ ДАГАХ БАРИЛДААН ХИЙНЭ
Токио-2020 паралимпын наадмын жүдо бөхийн тэмцээнүүд өнөөдөр (2021.08.29) үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд Н.Алтанцэцэг өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр эхний барилдаанаа Казахстаны Зарина Баибатинатай хийж, иппон үнэлгээгээр ялагдлаа.

Хэдий ялагдсан ч Н.Алтанцэцэг дагах барилдаан хийнэ. Түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Кэти Дэвис юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж