Хүнсний ногооны үнэ буурав | News.MN

Хүнсний ногооны үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны үнэ буурав

Хүнсний ногооны үнэ буурав

Нийслэлийн статистикийн газраас гаргасан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн үнийн танилцуулгыг хүргэе. 


МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ                              

2021 оны наймдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11152 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13514 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 11,000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16,500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 10 төгрөгөөр, хонины цул махны үнэ 37  төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14,800 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ГУРИЛЫН ҮНЭ  

2021 оны наймдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ

2021 оны наймдугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.7 хувиар буурч 930 төгрөгөөр, монгол лууван 3030 төгрөгөөр, монгол байцай 1808 төгрөгөөр, монгол хүрэн манжин  2989 төгрөгөөр, сонгино 2781 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-29 185.100.87.202

!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-29 150.129.143.129

Тансаг дэлүүрийн үнээр бичих юм. Төмс 500-560-600 төгрөг мах хонины цул 98000 хааны цул 9500 төг өнөөдөр байна шүү . Лууван 2000 төгрөг сонгинл 1700-1800-2500 гэсэн үнэтэй байнашүү

Avatar

Зочин 2021-08-29 202.9.46.0

Монголд яаж амьдарнаа Монгол улс хурдхан мөхөөд бусад хөгжилтэй орны харяат болоосой

Avatar

Зочин 2021-08-29 202.126.90.140

Цул махны үнийг бичихээ ч байж.

Avatar

Иргэн 2021-08-29 202.126.88.227

Жигтэйхэн үнэтэй 1тор ногоо 30аад мянган төгрөг 3төрөл ийм үнэтэй ногоо авч чадахгүй ч хүн бна.дэшдүү үнэтэй зарах юм.тэгээд ард түмэнд ямар тус хүргээд бгааг сонгогчдоос асуумаар бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж