Кино зураг авалтын үеэр Том Крузийн BMW хулгайлагджээ | News.MN

Кино зураг авалтын үеэр Том Крузийн BMW хулгайлагджээ

Кино зураг авалтын үеэр Том Крузийн BMW хулгайлагджээ

Кино зураг авалтын үеэр Том Крузийн BMW хулгайлагджээ

Английн Бирмингхэм хотод алдарт “Биелэгдэшгүй даалгавар” киноны дараагийн долдугаар ангийн зураг авалтын үеэр Холливудын алдарт жүжигчин Том Крузийн BMW X7 автомашин хулгайд алдагджээ.

Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Крузийн унаж явсан тэр автомашин дотор олон мянган паундын үнэ бүхий эд бараа байсан аж. Цагдаа нарын мэдэгдсэнээр, машин сүмийн гудамжны ойролцоогоос алдагдаад, тун удалгүй Сметвик тосгоны ойролцоогоос олджээ. Одоогийн байдлаар замын камеруудыг нэг бүрчлэн шалгаж, хулгайчийг илрүүлэх ажил үргэлжилж буй юм байна.

Мөрдөн байцаалтад оролцохоор камераа шалгуулахыг зөвшөөрсөн зоогийн газар, дэлгүүр тэргүүтэй газруудаар Том Крузийг зочлоход тухайн газрын эзэд болон цагдаа нар түүнийг ихэд хүндэтгэж, шинэ киног нь тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлэн, хамтдаа зураг даруулж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-29 185.100.87.202

!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Иргэн 2021-08-29 202.126.88.70

Хулгайлагдан гэж яадаг юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж