“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна | News.MN

“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна

“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян” зохион байгуулж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр, тус аян наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд:

  1. 0-16 насны хүүхдүүдэд олгох цаг нийт олголтын 70 хувийг эзэлнэ.
  2. Цаг олголт зөвхөн цахимаар явагдана.
  3. Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
  4. Даваагаас Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд үзлэг хийнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд гурван удаа амны хөндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-08-29 122.201.21.210

Нийслэлд шүдний эмнэлэг, эмч хангалттай бий. Шүдний хувийн эмнэлгүүдэд хүүхдийн шүдний эмчилгээг даатгалд бүрэн хамруулах хэрэгтэй байна .

Avatar

Зочин 2021-08-29 185.100.87.202

== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Иргэн 2021-08-29 202.126.88.227

100 гаруй эмнэлэг хүүхдийн шүд үнэгүй үзээд 2жил болоод зогслоо.хүүхдээ бодохгүй зүгээр амралт сувилалд мөнгө нэмээд энхсаранд 7хонохд 546000төг даатгалаас авч бна.хүүхдэд шүдний60.000төг өгч чадахгүй байж сувилалд баахан мөнгө нэмээд дэндүү ялгавартай хандаж бна.байнга сувилал амралтанд яваад байхгүй чадахгүй хүн хохироод л үлдэж бна.энэ тэнцвэргүй ийм ажилыг зөв зохион байгуулж чадахгүй улс ямарч бодлоггүй ажилах юмаа

Avatar

boliochee,yjes 2021-08-29 216.200.84.189

xaana baliar ajilj bna,tend dampuural.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж