Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян” зохион байгуулж байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр, тус аян наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд:
- 0-16 насны хүүхдүүдэд олгох цаг нийт олголтын 70 хувийг эзэлнэ.
- Цаг олголт зөвхөн цахимаар явагдана.
- Dentalcenter.mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
- Даваагаас Баасан гаригт 08:20-19:20 цагийн хооронд үзлэг хийнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд гурван удаа амны хөндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй юм.
Холбоотой мэдээ