Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2021.08.29-нд нийтлэгдсэн

Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

Автомашингүй өдөр үргэлжилж байна. Тиймээс наймдугаар сарын 29-ний Ням гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулах юм. Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

Мөн хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй. Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа, бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сурагчид, оюутнууд болон эцэг, эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарч байгаа юм. Үүнд:

  • Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай (Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд),
  • Улсын их дэлгүүрийн урд талбай,
  • Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж (Циркээс Их дэлгүүр орох замд),
  • Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
  • Бөхийн өргөөний хойд талын талбай,
  • Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар (олны нэрлэдгээр гурван өндөр) байрны хойд талын талбай гэсэн байршлуудад гарч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж