Хятадын “Tuoren” групп өөрийн үйлдвэрлэсэн эмнэлгийн агааржуулагчтай хамгаалалтын хувцсыг Хэнань мужийн Чанюань хотод танилцууллаа.
Хоёр өдрийн өмнө болсон арга хэмжээний үеэр эмнэлгийн ажилтнууд анх удаа сэрүүн агаараар хангадаг хамгаалалтын хувцастай танилцсан юм.
Уг хамгаалалтын хувцасны доторхи дулааныг Цельсийн 26-29 хэмийн хооронд барих боломжтой бөгөөд аюулгүйгээс гадна зуны улиралд өмсөхөд илүү тохиромжтой аж.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA