Пентагон дроны цохилт өгч, “Исламын улс”-ын хэт даврагчийг устгав

Хуучирсан мэдээ: 2021.08.28-нд нийтлэгдсэн

Пентагон дроны цохилт өгч, “Исламын улс”-ын хэт даврагчийг устгав

Пентагон дроны цохилт өгч, “Исламын улс”-ын хэт даврагчийг устгав

Пентагон "Исламын улс" хэт даврагчдын бүлэглэлд дроны цохилт өгч, Кабулын нисэх онгоцны буудлын дэргэд 170 хүний аминд хүрсэн халдлагыг “төлөвлөсөн этгээд”-ийг хөнөөжээ. Түүнийг онилсон пуужин Афганистаны зүүн нутгийн Нангахар мужид автомашиндаа нэгэн хамтрагчийнхаа хамт байхад нь оносон байна.

Америкийн албаны хүмүүсийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Бо Байдены зөвшөөрлөөр энэхүү дроны цохилтыг өгчээ. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт "Кабулд болсон дэлбэрэлтийг үйлдсэн этгээдүүдийг олж, шийтгэлийг нь хүлээлгэнэ" хэмээн мэдэгдсэн юм.

“Исламын улс” хэт даврагчдын бүлэглэлийн амиа золиослогч бөмбөг дэлбэлж, Америкийн 13 цэрэг амиа алдсанаас хойш 48 цагийн дараа энэхүү хариу арга хэмжээг авсан байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Уильям Урбан “Армийнхан өнөөдөр “Исламын улс-Хорасан” бүлэглэлийн төлөвлөгөөний эсрэг, терроризмтой тэмцэх ажиллагаа явуулсан” хэмээн баталжээ. Мөн тэрбээр “Бид зорилтот байгаа устгасан. Нэг ч энгийн иргэн амиа алдаагүй” хэмээн нэмж хэлсэн байна.

“Исламын улс-Хорасан” бүлэглэл нь Афганистаны нийслэл Кабул хотод өнгөрсөн Пүрэв гаригт гарсан халдлагын хариуцлагыг хүлээсэн билээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж