Жэксоныхон Майклын хоолойг ашиглан дахин дуу бичнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.28-нд нийтлэгдсэн

Жэксоныхон Майклын хоолойг ашиглан дахин дуу бичнэ

Жэксоныхон Майклын хоолойг ашиглан дахин дуу бичнэ

Жексоныхон талийгаач дүү Майклын хоолойг ашиглан, хамтын шинэ дуу гаргахаар төлөвлөж байгаа талаар Тито Жексон хэлэв. Тодруулбал, 2009 онд Попын хааныг 50 насандаа таалал төгсөхөөс өмнө хийгдсэн дууны бичлэг дээр тэд өөрсдийн хоолойг нэмж дуу бичихээр болсон байна.

Майклын ах, өдгөө 67 настай хөгжмийн зохиолч Тито “Майклтай дахин нэг дуу гаргах нь надад гайхалтай байх болно. Ямар ч байсан чадах бүхнээ хийгээд, эцсийн үр дүнг нь харахыг хүсч байна” гэжээ. Лондон хотын захад болох “Happy Days Festival”-д “Жексонууд"-тай хамтран уран бүтээлээ толилуулах гэж буй тэрбээр шинэ цомгийн төлөвлөгөөг хэдийн гаргасан болохоо нэмж хэлсэн юм.

Ах дүү Жексонууд 1984 онд “Victory” тоглолтыг хамтран толилуулсан нь Майклтай хамтран дуулсан хамгийн сүүлийн уран бүтээл байв. Өнгөрсөн зургадугаар сард Майклын охин Парис эцгийгээ үгүйлж байгаа сэтгэлээ олон нийттэй хуваалцсан юм. 2009 оны зургадугаар сарын 25-нд эцгийгээ өөд болох үед тэрбээр дөнгөж 11 настай байв.

Эцгийнхээ дурсгалыг хүндэтгэх өдөр тэрбээр бага насныхаа бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсанаас гадна саяхны зургаа потошопын тусламжтай засч, Майклын дүрстэй хослуулжээ. Бичлэгт тэрбээр дүү Принсийн хамт аавтайгаа бүжиглэх бөгөөд бичлэгийн дээр “12 жил өнгөрчээ…Таныгаа үгүйлж байна” гэсэн ажээ.

ЭХ СУРВАЛЖ: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж