Цар тахлын үед эмийн замбараагүй хэрэглээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.28-нд нийтлэгдсэн

Цар тахлын үед эмийн замбараагүй хэрэглээ нэмэгджээ

Цар тахлын үед эмийн замбараагүй хэрэглээ нэмэгджээ

Монголд Covid-19 авах хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмийн замбараагүй хэрэглээ ихэсчээ. Иргэд эмчид хандахаас илүү эмийн сангаас дур мэдэн эм бэлдмэл авах болсныг мэргэжилтнүүд анхааруулав.

Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-аас мэдээлснээр, цар тахлын үед эмийн замбараагүй хэрэглээ нь эмийн гаж нөлөө, антибиотикийн тэсвэржилт үүсгэх эрсдэлтэй аж. Иймд эмийн сангийн эм зүйч, жор баригч нар Covid-19-ийн эсрэг эмийг зөв сонгох, эмчлүүлэгчид зөв тайлбарлах, илэрч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох нь чухал болохыг ч  сануулав.

Энэ ч үүднээс НЭМГ-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран Covid-19-ийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдэвт цахим сургалт зохион байгуулжээ. Уг сургалтад 250 гаруй эмийн сангийн эм зүйч, жор баригч хамрагдсан байна. Мөн цар тахлын үед тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцжээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж