Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 2422 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Халдвар илэрсэн хүмүүсийн 571 нь Улаанбаатар хотод, 1851 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдвар авсан 12802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 7737 нь хөнгөн, 3844 нь хүндэвтэр, 1021 нь хүнд, 200 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1674 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 82 мянга 180 хүн буюу зорилтот бүлгийн 64 хувь хамрагджээ.