Үзэсгэлэн худалдааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.28-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн худалдааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Үзэсгэлэн худалдааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

НЭМЭЛТ: 14:30 ЦАГ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “Covid-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жилийн хувьд үзэсгэлэн худалдаа гарч байгаатай холбоотойгоор Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон юм.

Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.

Сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарч байгаа. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай (Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд), Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж (Циркээс Их дэлгүүр орох замд), Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар (олны нэрлэдгээр гурван өндөр) байрны хойд талын талбай гэсэн байршлуудад гарч байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий м­­енежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна. УОК, НОК-оос гаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажиллаж байна” гэлээ.

Энэ үеэр иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос авах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байлаа. Мөн автомашингүй гудамж нь иргэдэд идэвхтэй хөдөлгөөн хийхэд чухал ач холбогдолтой байгааг хэлж байв.

Автомашингүй гудамжнаас бусад замаар наймдугаар сарын 28-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний Ням гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх тул иргэд та бүхэн ажлаа төлөвлөн, замын хөдөлгөөнд оролцоорой.

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОХ ЗУРГААН БАЙРШИЛ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. Автомашингүй гудамж, талбайд амралтын өдрүүдэд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа болж байна.

Энхтайваны өргөн чөлөөнд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх хэсгийг хамааруулж үздэг. Нийт зургаан байршилд 164 асраар сурагчийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хүүхдийн гутал, хувцас, цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт, бусад хувцас, хэрэглэлийн худалдаа зохион байгуулах юм. Тодруулбал,

  • Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай (Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд),
  • Улсын их дэлгүүрийн урд талбай,
  • Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж (Циркээс Их дэлгүүр орох замд),
  • Д.Сүхбаатарын нэрэмжит талбай,
  •  Бөхийн өргөөний хойд талын талбай,
  •  Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар (олны нэрлэдгээр гурван өндөр) байрны хойд талын талбайд

Дээрх байршилд тус тус хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Мөн үзэсгэлэн худалдаатай холбогдуулан автомашины хязгаарлалт өглөө 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж