Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 380 метр шугам сүлжээг угсарч, тохижилтын ажил хийжээ.
Засварын ажил дуусах шатандаа орж байгаа тул өнөөдөр оройноос 56 дугаар байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх юм байна. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгнө гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахааргүй болжээ.
Холбоотой мэдээ