Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Л.ХАЛТАР: БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ХИЙЖ ЭХЭЛСЭН
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай сүүлийн үед авто замын салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
-Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Тус замын өртгийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Бид хамгийн том дүнгээрээ 600 гаруй сая ам.доллар гэж тооцсон. 16.6 км үргэлжлэх туннелийг тооцоод тэгж байгаа юм. Гэхдээ энэ бол дээд тоо. Цаашдаа нарийвчилсан тооцоогоо гаргаж, газрынхаа реферецийг гаргаад ирэхээр дээрх тоо харьцангуй буурна. Үүнийг яагаад итгэлтэй хэлж байна вэ гэхээр анх бид Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг барих үед анхны тооцоо 2.5 орчим их наяд төгрөг гэж ярьж байсан. Зураг хийгээд, гүйцэтгэл хөөгөөд явахаар одоогийн байдлаар 1.4 орчим их наяд болж буурснаар 1.1 их наядыг хэмнэсэн гэсэн үг байхгүй юу. Дотоодын компаниуд өөрсдөө хийж байгаа учраас тэр юм. Тийм байдлаар цаашдаа замын өртөг харьцангуй буурна гэж ойлгож болно.
-Дарханы замын бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байна вэ?
-Дарханы замын бүтээн байгуулалт явдгаараа явж байна. Энэ зуны хувьд Монгол Улсын бүх нутгаар бороотой байлаа. Бороотой байх нь хөдөө аж ахуй, орон нутгийн иргэдэд таатай, мал тарга тэвээргээ авах нь сайхан. Харин авто замын салбарт харш байдаг. Тэглээ гээд яах вэ. Бүтээн байгуулалтын ажил явдгаараа явж байна. Аравдугаар сарын сүүл хүртэл бүтээн байгуулалтын ажил явагдана. Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй эхний үе шатын 112 км-ыг бүрэн хучаад гаргачихсан. Яах вэ, алдартай хоёр, дөрөвдүгээр багцад байсан компанитай гэрээ цуцлаад, дараагийн гүйцэтгэгч нарыг тодруулаад, олон улсынхаа тендерийн бичиг баримтад заасны дагуу гэрээ байгуулах шатандаа явж байна. Ингээд ажил урагшлана даа.
-Дарханы зам хэдийд дуусах вэ?
-Ер нь 2022 оны намар гэдгийг тодорхой хэлээд байгаа. Энэ жил Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багц түрүүчээсээ хучигдаад эхэлнэ. Бараг 37 км-ээс 25 км-ыг нь хуччих болов уу. Далангийн ажил сайн явж байна.
-Цар тахлаас үүдэн хил гааль дээр ачаа, бараа гацаж байна. Богдхан төмөр замыг барихад энэ эрсдэлийг тооцсон уу?
-Тооцолгүй яах вэ. Өнөөдрийн байдлаар гүүр хоолойн болон Туулын сав газраар гарах гүүрэн дээр арматур нэлээн шаардлагатай болох байх. Цементийг дотоодоосоо авна. Гэхдээ Мааньт талаасаа хөөгөөд явж байгаа учраас ирэх оны төгсгөл юм уу, тэрний дараа оны дунд хавьцаа гүүрэн дээр очих байх. Наана нь геодезийн хайгуулууд дуусчихвал хэсэглээд ч гэсэн орно. Гэхдээ тэр хүртэл нөхцөл байдал аятайхан болчих болов уу гэсэн өөдрөг бодолтой байна.
-Богдхан төмөр замын зураг төсөл гараагүй юм байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зураг төсөл түрүүчээсээ хийгдээд явж байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төсөл дээр бид зургийг 5-10 км таслаад хийгээд явсан. Тэрнээс бүгдийг нь зуун хувь дуусгачхаад хийнэ гэвэл гурав, дөрвөн жилийн ажил байхгүй юу. Ингэж зэрэгцэж явуулснаараа бид цаг хожиж байгаа юм. Ганцхан жишээ хэлье. 2019 онд бид Зүүнбаян талаасаа хэрвээ 414 км замын бүх зургийг хийчхээд одоо орно гэсэн бол магадгүй өнөөдөр замын ажил хийгдээгүй байх байсан байх. Тэр маягаараа эхний 5 км-ын зураг төсөл гарч ирнэ. Манайхан бас нэг буруу ойлголт авч магадгүй. Шууд зам бариад явах юм шиг бодож магадгүй. Бэлтгэл ажил шаардлагатай. Хамгийн наад зах нь трассын дагуух худгаа гаргана. Таван км тутам худаг гаргана. Худаг гаргаснаар далангийнхаа үеийг тавих үед үе бүрт чийгшүүлж, усаар шүршиж байж нягтаршил 96-98 хувьд хүрнэ. Дараа нь даланд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулаа хийнэ. Урьдчилаад тооцсон зүйл бидэнд бий. Түгээмэл тархацтай ашигт малтмалаа олборлоод, трасс руугаа авчрах технологийн түр замаа тавина.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
"COVID-19-ӨӨР ӨВДСӨН СУРАГЧДААС ЕСДҮГЭЭР САРЫН 2-НООС ЭЕШ АВНА"
Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) үеэр гарсан зөрчлийн талаар тодрууллаа.
-Цар тахлын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ өдрүүдэд шалгалтын материал задарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Шалгалтын дүрэм журам зөрчсөн хэчнээн зөрчил бүртгэгдэв?
-Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа ирцийн мэдээллийг авч үзэхэд 75-90 хувьтай шалгуулагчид шалгалт өгсөн байна. Мэдээж ирцийн мэдээлэлд цар тахлын нөхцөл байдал нөлөөлж байна. Магадгүй энэ өдрүүдэд шалгуулагчид халдвар авч, тусгаарлалтад орж, хавьтагч болсон байж болзошгүй. Мөн өмнөх онд төгссөн боловч энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн олон төгсөгч шалгалтаа өгсөнгүй. Цар тахлын улмаас энэ жил ирц тааруу байлаа. Улсын хэмжээнд 82 шалгалтын байранд давхардсан тоогоор 10250 гаруй хүний оролцоотойгоор шалгалтыг зохион байгуулсан. Үүнээс 1993 шалгагч багш ажилласнаас нэг багш 3-4 хичээлд хяналт тавьсан. Мөн 900 орчим зохион байгуулагч багш, 310 багийн ахлагч нарыг удаа дараагийн онлайн сургалтад хамруулсан. Гэсэн хэдий ч хянагч, зохион байгуулагч багш нартай холбоотой зарим шалгалтын байруудад зөрчил гарсан. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр шууд засалтыг удирдаж байсан багш математикийн хичээлийн түлхүүрийг буруу хийж, эцэг эхчүүд болон сурагчдыг ихээр бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл технологийн чиглэлийн хөндлөнгийн шинжээч ажиллуулахад өөр түлхүүр хийсэн ноцтой асуудал гарсан. Мөн нийслэлийн 69 дүгээр сургууль дээр ажилласан хянагч багш нар шалгалтын байранд өөрсдөө гар утастай орж, хүүхдүүдэд хяналт тавихгүй байх, ангид дэг журам тогтоохгүй байх асуудал үүссэн. Мөн нийслэлийн дөрөвдүгээр сургуульд сурагч гар утас ашигласныг тухайн ангид байрлуулсан камерын бичлэгээр баталгаажуулж, илрүүлсэн. Бас нийслэлийн 39 дүгээр сургуулийн сурагч гар утастай орж, багш руугаа мессэж бичихийг оролдсон байсан. Баян-Өлгий аймагт багш нь сурагчаа гар утастай орохыг зөвлөж, сурагч нь багш руугаа гар утсаараа мессэж бичсэн ноцтой асуудал гарсан. Мөн Завхан аймагт өөрийнхөө оронд өөр хүүхэд шалгалтад оруулсан асуудал үүссэн гэх мэтээр шалгалтын байруудад шалгуулагч, хянагч багш нараас хамаарсан алдаа хэд хэд гарлаа.
-Шалгалтын үеэр зөрчил гаргасан багш, сурагчдад ямар хариуцлага тооцох вэ?
-Мэргэжлийн багш нартай холбоотой асуудлыг тухайн аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтэс шийдэж, арга хэмжээ авна. Зөрчил гаргаж дүн, оноо нь хүчингүй болсон шалгуулагчид дараа жил ЭЕШ өгч болно. Боловсролын үнэлгээний төвөөс гаргаж байгаа Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд багшид хүлээлгэх хариуцлагын тухай тусгаагүй. Энэ жилийн шалгалтын үеэр багш ёс зүйн алдаа гаргаж, үгсэн хуйвалдсан, шалгалтын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн үйлдэл гаргасан хүмүүст багшийн ёс зүйн дүрмээр хариуцлага тооцох боломжтой. Энэ шалгалтыг зохион байгуулахад олон хүний хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс сэтгэл хөөрлөөр олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлж болохгүй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
С.ЦАЦРАЛ: “СЭТГЭЛИЙН ЧАНАДААС ОРШИХУЙТАЙ ТАНИЛЦААРАЙ
Зураач С.Цацралын “Сэтгэлийн чанадад” үзэсгэлэн Монгол арт галерейн үзэсгэлэнгийн гуравдугаар танхимд дэлгэгджээ. Түүний бүтээлүүд гүн утга санаа гэхээс илүүтэй уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулж бүхий л зүйл өөрийн гэсэн оршихуйтай байхыг илэрхийлж өгүүлэх аж.
-Анхны бие даасан үзэсгэлэнгийн тань онцлог, өнгө аясын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Миний хувьд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр төгссөн. Анхны бие даасан үзэсгэлэндээ нийт 22 бүтээл дэлгэлээ. Бүтээлийн маань онцлогийн хувьд эмэгтэй хүнийг гол дүр, дүрслэлийн нэг хэсэг болгож, оршихуйн тухай өгүүлдэг. Гол утга санааны хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр, хүний амьдрал дахь энгийн хэрнээ чухал зүйлсийг өнгийн тоглолт, зураасаар илэрхийлэн бодол, мэдрэмжийн тухай харуулахыг хичээдэг.
-Үзэсгэлэнд байгаа зургууд нь даавуун дээр зурагдсан байна. Даавуун дээр зурахын давуу болон хэцүү тал гэвэл?
-Даавуун дээр өнгө хийгээд дүрсийн хувьд зөөлөн, заримдаа хурц тод өнгийн тоглолтууд илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ. Даавуун дээр зурахын давуу тал нь зураг маш гоё илэрхийлэмжтэй харагддаг. Хэцүү гэвэл монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт хавтгай таглалт, дагнаасны ажиллагааны хувьд уламжилсан боловч агуулга, сэдлийг гаргахын тулд шугамыг ихэвчлэн ашигладаг. Шугамаа алдвал зураг маань бүтэлгүйтнэ. Тиймээс анхаарал төвлөрөл дээд зэрэг байдаг.
-Нэг зураг зурахад ойролцоогоор хэдий хугацаа зарцуулдаг вэ? Хамгийн урт хугацаа зарцуулсан бүтээлээ танилцуулахгүй юу?
-Зураг бүрийг харилцан адилгүй хугацаанд зурдаг. “Дөрвөн улирал” зургийг зурахад ойролцоогоор гурван сарын хугацаа зарцуулсан. Энэ зураг минь хамгийн удаан хугацаанд зурсан бүтээл. Илэрхийлэмж, агуулга нь улирлын онцлог, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, байгаль дэлхийн оршихуйн мөн чанарыг харуулахыг зорьсон.
-Энэ удаагийн үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?
-“Сэтгэлийн чанадад” үзэсгэлэн маань наймдугаар сарын 20-ноос 30-ны өдөр Монгол арт галерейд дэлгэгдэж байна. Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. Энэ фестиваль залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой. Мөн олон улсын арт фестиваль, биенналь, триенналь, квадранальд уран бүтээлч, баг хамт олон залуу уран бүтээлчдийг оролцуулж бэлтгэх, туршлага солилцох, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Үзэсгэлэнгийн куратораар урлаг судлаач Б.Учрал ажиллаж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Зочин 2021-08-28 91.219.237.21
>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Зочин 2021-08-28 202.131.225.197
ard tumen martahgui
Mn 2021-08-28 49.0.142.18
Ha ha ha, naad chini MAN-ii songuuliin show-nii gants arga meh shdee, 2024 onii songuulidaa dahiad l ashiglana. Zamiin hinhene ajil 2028 onii songuuliin daraa duusna. Gehdee amlaj bsan 4 egnee bish erdoo 2 egneetei, ehneesee evdreed yambiusan tam huleelgej ogno
Гэбэр 2021-08-28 202.126.88.165
Сэтгэлгүй засаг, сэтгэлгүй дарга нар бсан цагт ийм бдаг юмаа. Сэтгэл байвал 18 аймгийг ч холбож болдог ч юм бна лээ ш тээ 1
Зочин 2021-08-28 185.217.69.163
Хэ хэ шав тавьж, тууз хайчилаагүй буруу час өдөр бүтээн байгуулалт эхэлж дээ!
Ф 2021-08-28 202.21.108.54
Фүрэлсүг, Шүгэлддэг данх хоёр 24 онд зам нээж тууз хайчлахад хажууд нь зэрэгцээд энэ замд өөд болсон олон зуун хүний нэр ус, олон мянган иргэдийн олон тэрбумын хохиролын хэмжээг бичсэн самбар байрлуулж эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй.
Зочин 2021-08-28 202.126.89.124
Хүүхэд шиг хуурагддаг,санах ой богинотой манайхан хүртэх ёстойгоо хүртэж л явна даа
shijka 2021-08-28 192.82.77.54
Дарханы зам их удаан барьж байна лээ дээ, ганц нэг л хүн ажиллаж байгаа харагдана лээ. тэгээд хэдэн жилийн дараа дуусах л байхдаа
Зочин 2021-08-28 122.201.24.193
Дарханы замын ажлын хариуцлага Халтар сайдтай хамаагүй. Харин ч ажлыг нь явуулах гэж зүтгэж байгаа байхаа. Харин ажлын ийм хариуцлагагүй , зохион байгуулалтгүй байдал үүсгэсэн нөхөр бол сайд асан Энх-Амгалан шүү. Түүнтэй хуулийн хариуцлага тооцох цаг болсон байна. Тооцох ч ёстой. Ард түмэн үүнийг байнга нэхэх болно. Ийм ч хүнийг сонгох гэж дээ
zochin 2021-08-28 202.9.40.20
2016.2020 .21 oni songuulid hudlaa yriad.shav taviad baihaas fuussan ajil bhgui.Huukiin hudlaa ugend huurtaj.had murgesen humuus odoo yay gehev.Arai denduu.Odoo neptiin uildver.Bogd haan TZ.Us tsevershuulegch.gd olon shav tavisan Guitsetgel n 2024 ond yahnav harna
Songuulias songuuliin hoorond hudlaa uriad bagaar.Namaar gd bugd hudlaa.shuu
Иргэн 2021-08-28 103.57.92.45
3 хан сарын дотор шинэ зам барина гэж сагсуурч хуулаад 3 жил тамлалаа даа биднийгээ
Зочин 2021-08-28 103.57.95.21
Замаас болж хохирсон иргэд, байгууллагуудын хохирлыг энэ этгээд төлөх хэрэгтэй!
Дархан зам 2021-08-28 202.131.225.197
Төрийн ажилыг олигтойхон ч удирдаад, зохицуулаад хийж ч чадахгүй арчаагүй хэдэн дарга нэртэй нохойн бааснууд юмаа. Яах вэ нэрээ ёстой мал бол алаад идчих юмсаааан
Чадахгүй бол зайлаад өгөлдөө. Цаана чинь хийе бүтээе гэсэн залуус зөндөө байна ш дээ.
Ганц л юм гуйяа хурдхан шиг далд ороод өгөөч.
zochin 2021-08-28 202.126.88.159
end Nam hamaagui sh dee dandaa nam mam geh yum aa balairchihsan humuus yum oilgodaggui harinch zamaa ebdsen tuldaa l yabj bgaa ebdeegui bol bur ehleegui bh bsan bh shuu ireh jil duusana biz durgui bol toirood yabtsagaa
зочин 2021-08-28 66.181.161.42
Яг ажил хийхдээ бол АН ийхан махруу шдэ .
МАНгарууд бол ү****ц шдэ ..
Ажил хийеэ гэвэл АН ийг сонгол . Халамж хүртьеэ гэвэл МАНгарыг сонгоо..
zochin 2021-08-28 202.126.88.159
Darhanii zamiin duusah suusahgui mongol medehgui bolgoo gadaaduud medne bid chin bie daasan uls bish shahuu gadnii hamaaraltai gedgee meddegui yum uu dandaa ongorson uee muuldag humuus medtugei
Иргэн 2021-08-28 66.181.183.169
Тэр жил Лүнгийн замаар ард түмнийг МАН- ы нэг хулгайчийн гайгаар хэдэн жил тамласан. Зам-Очир гэсэн нэр авсан байх шүү тэр луйварчин нь. Одоо МАН-ы чадваргүй, тавиулууд хэдэн жил ганц зам барьж чадахгүй ард түмнийг тамлаж байна даа.
Зочин 2021-08-28 202.126.90.22
Түрүү жил улсаараа айж сандарч хятадуудаа оруулж ирэхгүй хугацаа алдаж замаа олигтой хийгээгүй.Хятад компани шалгарсаныг ч ойлгоогүй вирустай хятадууд гэж босоо хөхүүд нь орилолдоол төр засаг нь айгаад таг.Азийн хөгжлийн банк нь хятад болсон одоо дэлхий юу болж байгааг түй ч ойлгохгүй гоё хийморлог ард түмэн.
Зочин 2021-08-28 134.215.50.235
Uul usaa tahiad, hoshoo buulgah geed ochnoon ajil bna.Yun zam
Зочин 2021-08-28 66.181.160.110
дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хамгийн удаан баригдаж байгаа зам бол энэ. хамгийн олон хүний амийг авсан зам байх. энэ замыг дуусгахгүй байх МАН-ы хулгайчууд болоод ж****а нарт ашигтай байгаа тийм болхоор албаар удааж албаар элдэв шалтаг тоочиж байгаа хэрэг. ер нь бол хүрэлсүг хэдэн ж****а нартайгаа монголчуудын амиар тоглож байгаа л үйлдэл
Зочин 2021-08-28 202.126.88.226
Хамгийн олон хүний амийг авсан зам Сибирт байдаг юм. Хамгийн өндөр өртөгтэй, 30 гаруй жил баригдаж байгаа зам Боливиа-д байдаг юм. Чи битгий худлаа сүржигнэ. Ядаж над шиг 13 оронд очиж үзчээд "дэлхийн" гэж том х**.
Зочин 2021-08-28 66.181.161.7
Дарханы замын зарим хэсгийн гүйцэтгэгч компани гэрээгээ цуцлаад явсан гэдэг нь манайхны л хүнд суртал, авлига, урагшгүй ажиллагааны хар гай шүү дээ! Нэгэнт холоос ирээд энд ажил эхэлчихсэн компани зүгээр нэг уйдсандаа ажлаа хаячихаад яваагүй нь мэдээж!! Одоо тэгээд орны нь гүйцэтгэгчийг олох ажил нь хэдэн сар сунжрах юм бэ?? Ерөөсөө л бүтэлгүй амьтас!!!
Зочин 2021-08-28 146.115.161.230
Богдхан төмөрзам гэж яг юуийн. Хүрлээгийн шог дээр гардаг шиг нэффт үлээж зам тавихжаамуу
zochin. 2021-08-28 202.179.27.193
ich une ortegtei zam , ech barigchid bugdiig meddeg tegeed duusachgui .
Зочин 2021-08-28 103.57.95.90
Алтанхуяг 2 жилд 2200 КМ зам тавьсан. МАН 200 КМ замыг 4 дэх жилдээ нүдээд дийлдэггүй ээ.АН хэрүүл тэмцэл байдаг ч ажил хийдэг МАН ажил ерөөсөө хийх ч үгүй юм байна гэдгийг тэнэг би сая л ойлголоо
Ogtsorood zailchgaagaach 2021-08-28 202.21.108.54
Muu tsag ued buh tsag ueiin hamgiin muu, chadvargui ZG ni taarch l baidag Mongolchuudiig tenger ni hayjee
zailshgyigee,2 xurgugch, calgaxgyi, dyrtai tsagtaa calgaj,guilagchdaa urubdujs 2021-08-28 216.200.84.190
ylcuuns.
Зочин 2021-08-28 216.200.84.190
nobshid.
Уншигч 2021-08-28 192.82.73.35
Залхуу бэлэнчилдэг халаиж тэтгэлэг шаардпаг ,шаардуулдаг ард түмэн ийм байхаас яахав дээ.
Зочин 2021-08-28 103.212.119.76
Ene said n yamar hegjuun haltar ve? Yavdgaaraa yavjen ch geh shig. Hamgiin muu ajiltai yam ene l baina daa. Zurag n ch garaagui baij zam taviad eheldeg. Zuragtai baitugai huuchin zamtai baihad l ajil n 4 jil urgeljildeg. Teever logistikiin bodlogo suljee baihgui. Ereen zamiin uudiin hedeh luivarchidiin bodlogo l uilchildeg
1 2021-08-28 192.82.77.40
Нам засгийнхаа буянаар саяхан УБ-ДАРХАН замаар зорчлоо.Манай засаг гадаадын машины сэлбэгийн компаниудыг дэмждэг
Зочин 2021-08-28 122.201.22.101
Үхсэн баасны чинь бүтээн байгуулалт