Кабулд халдлагын улмаас нас барагсдын тоо 103-д хүрчээ | News.MN

Кабулд халдлагын улмаас нас барагсдын тоо 103-д хүрчээ

Кабулд халдлагын улмаас нас барагсдын тоо 103-д хүрчээ

Кабулд халдлагын улмаас нас барагсдын тоо 103-д хүрчээ

Кабулын нисэх онгоцны буудалд Пүрэв гаригт гарсан халдлагын улмаас амиа алдагсдын тоо 103-д хүрсэн талаар Талибаны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Халдлагын үеэр тус бүлэглэлийн 20 гаруй гишүүн амь үрэгджээ. Албан бус мэдээллээр нас барсан 40​, шархадсан 120 хүнийг Кабулын эмнэлэгт хүргэсэн байна. Харин АНУ-ын талаас халдлагад өртөж, амиа алдсан цэргийн тоо 13-д хүрсэн бөгөөд шархадсан 18 цэргийг нутагт нь буцаахаар болсныг Төв командлалын олон нийттэй харилцах албаны ажилтан Билл Урбан мэдэгдэв.

Кабулын нисэх онгоцны буудалд Пүрэв гаригт 30 минутын зайтай хоёр удаагийн дэлбэрэлт болсон юм. Тодруулбал, Кабулын нисэх онгоцны буудлын хойд хаалган дээр эхний дэлбэрэлт болсон бол удаах дэлбэрэлт холбоотны цэргүүдийн ашиглаж байсан нисэх онгоцны буудлын ойролцоох “Baron Camp” цэргийн баазад болжээ. "Исламын улс" бүлэглэл халдлагын эзэн холбогдогч болохоо мэдэгдсэн бөгөөд АНУ-ын армийн хамтрагчид болон орчуулагчдыг онилсон гэжээ.

Халдлага болох үед тухайн газарт байсан Абдул Вакил хэлэхдээ "Орон нутгийн цагаар 18:00 цагийн орчимд нисэх онгоцны буудлын хаалганы гадна цугларсан хүмүүсийн дотор дэлбэрэлт болсон" гэжээ. Өнгөрсөн хугацаанд нисэх онгоцны буудлын гол хаалга руу хүрдэг замыг хаасан байсан тул шархадсан хүмүүсийг гар тэрэг, дамнуургаар зөөж байв. Нисэх онгоцны буудалд халдлага гарахаас өмнөхөн нислэгээ хүлээж суусан олон мянган иргэнд халдлага гарч болзошгүй талаар Барууны орнуудаас анхааруулжээ. Тухайн үед талибанчууд онгоцны буудлын гадна, АНУ болон эвслийн цэргүүд дотор талд байрлаж аюулгүй байдлыг хангаж байсан аж.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-28 91.219.237.21

======== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

hudalaa too bna.. 2021-08-28 202.55.191.40

delhiin bvh saitaar 170 hvn vhsen geed bna.. sharahdsan hvn ni 200 geed bna. ta nar yamar medeeleliin saitaas abaad bna..

Avatar

Зочин 2021-08-28 64.119.22.169

Орчин үеийн дайн ийм адармаатай, учир нь олдошгүй нарийн төвөгтэй болсон. Урьд нь дайсан ба манай тал, хорон санаатан ба сайхан сэтгэлтэнгүүд маш тодорхой ялгардаг, бас дайны талбар фронт ч гэж байсан. Одоо бол бүх дэлхий дайны талбар. Танай манай ялгарах бараг боломжгүй. Мөрдэстэй тэгээд бас хууль цааз шударга ёс ярьсан дайсан ч хажууд чинь хөрш амьдарч, хэзээ ч чамайг хийгээгүй хэргээр яллан шоронд хийж бизнес эхнэр хүүхдийг чинь, бүр эх орныг чинь ч булааж мэднэ. АНУ-г ч талибаныг ч дэлбэлнэ

Avatar

ҮНЭН 2021-08-28 150.129.140.39

НЭГ ТАЛД АЛАН ХЯДАГЧИД НӨГӨӨ ТАЛД НЬ АРД ТҮМЭН БАЙНА Ш ДЭЭ. ТАЛИБАНУУД Ч ЦААНА НЬ БАЙГАА. ТАЛИБАН ЛАЛЫН УЛС БҮЛЭГЛЭЛ НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙ ТЭДНИЙГ УУЧЛАХ АРГАГҮЙ

Avatar

Зочин 2021-08-28 66.181.188.33

Ард түмэн гэж чиний нэрлээд бгаа масс чинь нэгдмэл биш хоорондоо дайсагнаад олон зуун жил болж бгаа үндэстэнүүдийн бүлгүүдэд хуваагдсан бгаа.Бие биеэнээ ойлгохгүй шал өөр хэлнүүдтэй,хоорондоо дайсагнадаг лалын шашиний 2 урсгалд хуваагдсан юм чинь юу гэж энх тайван тогтох вэ дээ.Ер нь олон үндэстэний улс хэцүү дээ.Эдийн засгын болоод улс төрийн зоримог шинэчлэл хийж болдоггүй, бусад үндэстэнүүд нь эсэргүүцээд эхэлдэг.Төрд ажиллах хүмүүсийг чадвараар нь биш аль үндэстэний хүн бэ , тэр хэмжээний

Avatar

Зочин 2021-08-28 66.181.160.110

одоо афган америк барууныг үзэн ядагчдын диваажин болсон улс боллоодоо, манайхан дунд тийм хүмүүс маш их бийдээ, улс орноо ийм гоё болгочий, нэг хурандааг тахин шүтсэн авторитар дэглэмтэй, ганц улстай харьцдаг хаалттай улс болгон хөгжүүлье гэсэн хүмүүс маш их шүү. манайхны хүслээр монгол удахгүй афганистан шиг сайхан улс болох байхоо.

Avatar

Зочин 2021-08-28 107.127.39.17

Монголчууд хэзээ ч нэг хүнийг хаан болгохгүй гэдгээ сайн мэднэ ээ….НААМБАРВААН яалаа? ЖЕНКО яалаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж