"Ардын хүү" О.Пүрэв "ONE FC"-ийн анхны ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2021.08.28-нд нийтлэгдсэн

"Ардын хүү" О.Пүрэв "ONE FC"-ийн анхны ялалтаа авлаа

"Ардын хүү" О.Пүрэв "ONE FC"-ийн анхны ялалтаа авлаа

Өнөө цагийн Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Ардын хүү” хочит О.Пүрэв өчигдөр (2012.08.27) Сингапурт “ONE FC” холбооны анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч Их Британийн өсөх ирээдүйтэй од гэгддэг Бен Ройл байсан бөгөөд хоёр тамирчны тулаан ердөө 49 секунд үргэлжилж, О.Пүрэв хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ.

"One FC" нь Азийн төдийгүй дэлхийн шилдэг мэргэжлийн холимог тулааны холбоо юм.

Өдгөө 30 настай О.Пүрэв холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, найм ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй болов. Мөн тэрбээр замналдаа анх удаагаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө ялжээ.

Та бүхэн О.Пүрэвийн гэргийн хамт оролцсон “Амьдралд хайртай хос” сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.

Дашрамд дурдахад, "Гаруда" академийн тамирчин Г.Баяндүүрэн маргааш (2021.08.29) "Zhong Luo Gage Fighting Series 1" тэмцээний хүрээнд gмерик тулаанч Алберто Мэндезтэй тулалдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж