С.Цацрал: “Сэтгэлийн чанадаас оршихуйтай танилцаарай | News.MN

С.Цацрал: “Сэтгэлийн чанадаас оршихуйтай танилцаарай

С.Цацрал: “Сэтгэлийн чанадаас оршихуйтай танилцаарай

С.Цацрал: “Сэтгэлийн чанадаас оршихуйтай танилцаарай

Зураач С.Цацралын “Сэтгэлийн чанадад” үзэсгэлэн Монгол арт галерейн үзэсгэлэнгийн гуравдугаар танхимд дэлгэгджээ. Түүний бүтээлүүд  гүн утга санаа гэхээс илүүтэй уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулж бүхий л зүйл өөрийн гэсэн оршихуйтай байхыг илэрхийлж өгүүлэх аж. Түүнээс анхны бие даасан үзэсгэлэнгийн онцлог болон цаашдын зорилго, уран бүтээлийн өнгө аясын талаар асуухад:

-Миний хувьд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр төгссөн. Анхны бие даасан үзэсгэлэндээ нийт 22 бүтээл дэлгэсэн байгаа. Бүтээлийн маань онцлогийн хувьд эмэгтэй хүнийг гол дүр, дүрслэлийн нэг хэсэг болгож оршихуйн тухай өгүүлдэг. Нол утга санааны хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр, хүний амьдрал дахь энгийн хэрнээ чухал зүйлсийг өнгийн тоглолт, зураасаар илэрхийлэн бодол, мэдрэмжийн тухай харуулахыг хичээдэг байгаа.

-Үзэсгэлэнд байгаа зургууд нь даавуун дээр зурагдсан байна. Даавуун дээр зурахын давуу болон хэцүү тал нь юу вэ?

-Даавуун дээр өнгө хийгээд дүрсийн хувьд зөөлөн, заримдаа хурц тод өнгийн тоглолтууд нь илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ. Даавуун дээр зурахын давуу тал нь зураг маш гоё илэрхийлэмжтэй харагддаг. Хэцүү гэвэл монгол зургийн зураасны татлага, орон зайн шилжилт хавтгай таглалт, дагнаасны ажиллагааны хувьд уламжилсан боловч агуулга, сэдлийг гаргахын тулд шугамыг ихэвчлэн ашигладаг. Шугамаа алдвал зураг маань бүтэлгүйтнэ. Тиймээс анхаарал төвлөрөл дээд зэрэг байдаг.

-Нэг зургийг зурахад ойролцоогоор хэдий хугацааг зарцуулдаг вэ? Хамгийн урт хугацааг зарцуулсан бүтээлээ танилцуулбал?

-Зураг бүрийг харилцан адилгүй хугацаанд зурдаг. “Дөрвөн улирал” зургийг зурахад ойролцоогоор гурван сарын хугацааг зарцуулсан. Энэ зураг минь хамгийн удаан хугацаанд зурсан бүтээл. Илэрхийлэмж, агуулга нь улирлын онцлог, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, байгаль дэлхийн оршихуйн мөн чанарыг харуулахыг зорьсон.

-Энэ удаагийн үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-“Сэтгэлийн чанадад” үзэсгэлэн маань наймдугаар сарын 20-30-ны өдөр Монгол арт галерейд дэлгэгдэж байгаа. Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа баяртай байна. Энэ фестиваль залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой. Мөн олон улсын арт фестиваль, биенналь, триенналь, квадранальд уран бүтээлч, баг хамт олон залуу уран бүтээлчдийг оролцуулж бэлтгэх, туршлага солилцох, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Үзэсгэлэнгийн куратораар урлаг судлаач Б.Учрал ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-27 66.181.181.198

nice 🙂

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zzz 2021-08-27 66.181.161.93

Sain baina uu?
Bairshil ni tuw nomin sangiin haraldaa mun uu?

Avatar

Зочин 2021-08-27 202.9.47.28

дүнжингарав худалдааны төвийн урд монгол арт галлерей

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж