Ургац хураалтын ажлын саналаас татгалзвал хүнсний талоноос хасна | News.MN

Ургац хураалтын ажлын саналаас татгалзвал хүнсний талоноос хасна

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Ургац хураалтын ажлын саналаас татгалзвал хүнсний талоноос хасна

Ургац хураалтын ажлын саналаас татгалзвал хүнсний талоноос хасна

Засгийн газраас оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдтэй  хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдрийн 50 мянган төгрөг болон түүнээс дээш байх боломжтой гэж мэдэгдсэн юм. Энэ жил ургац хураалтын ажлыг ирэх есдүгээр  сарын 15-ны өдөр  эхлүүлж нийт 470 мянган тонн ургацыг хураана гэж буй. Гэвч ургац хураалтын ажилд оролцох хүмүүс бага байгаа гэнэ.

Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүнсний талонд хамрагддаг өрх, гэр бүлийг ургац хураалтын ажилд зуучилж, санал тавина гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар "Хоёр удаа ажлын санал тавина. Харин хөдөлмөрийн насны, чадвартай иргэн өөрөө хичээхгүй татгалзвал бол төр үүрэг хүлээхгүй. Энэ утгаараа бид ургац хураалтын ажилд зохион байгуулалттай оролцоно" гэжээ. 

Дашрамд дурдахад, Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байгаа аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-08-27 202.126.88.155

neg l ikh budsan gangalax sanaatai xumuus yadaj amaa xodlox yumaa ooroo zoxiutsuul

Avatar

zochin 2021-08-27 202.126.88.155

mongol shig xumuus ny xoorondoo xereldeed tor zasgaa daramtlaad xool nexdeg gazar algaa adgiin arxichin oros ch gesen tomsoo tatiad idej baua

Avatar

Зочин 2021-08-27 103.50.206.95

https://www.mlsp.gov.mn/ энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын сайт. Ороод утсаар нь залгаад ургац хураалтад оролцох мэдээллээ ав

Avatar

Зочин 2021-08-27 103.50.206.95

Би лав дэмжиж байна. Залхуурлыг өөгшүүлээд өмөөрөөд байхаар яаж өөдлөх юм бээ новшнуудаа, ургац хураалтад очиж ажилла

Avatar

МОНГОЛ ХҮН 2021-08-27 202.55.191.130

ОЮУТАН БАЙХДАА НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАНД БАЯР ХӨӨРТЭЙ ЯВЖ, БАС Ч ҮГҮЙ ТОХИРСОН ЦАЛИН АВДАГ БАЙСАН. ОДОО УРГАЦ ХУРААЛТАНД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ШИМЭГЧЛЭН АМЬДАРДАГ БҮХ ХАЛАМЖИЙНХАН, ГУДАМЖНЫ АЖИЛГҮЙ ХОГ ТҮҮГЧДИЙГ ДАЙЧЛАХ ЁСТОЙ. ХЭРЭВ ҮГҮЙ ГЭХ ЮМ БОЛ ХАЛАМЖИЙГ ЗОГСОО, БИ Л ЛАВ ТЭДЭНД ТАТВАРЫНХАА МӨНГӨНӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА Ч ГЭСЭН ЭНЭ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН ОРОЛЦОЖ, ЖУРАМ САХИУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2021-08-27 202.9.46.47

БИД ОЮУТАН БАЙХДАА АЛБАДЛАГААР БИШ БАЯР ХӨӨРТЭЙ ЯВДАГ БАЙЛАА. УРГАЦ ХУРААЛТЫГ ГАГЦХҮҮ ГЭЖ ХАРААД БАЙНА. БИДНИЙ ЗАЛУУ НАСНЫ МАШ САЙХАН ДУРСАМЖУУД ТЭР ҮЕҮДЭД ӨНГӨРЧЭЭ. ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ, ХАЙР ХАЛАМЖ, ХҮНДЛЭЛ, НЭГНИЙГЭЭ ТАНИН МЭДЭХ ГЭЭД ……ОДОО ХҮРТЭЛ НИЙЛЖ СУУГААД ЯРИХАД ГОЁ БАЙДАГ ЮМ ШҮҮ

Avatar

зочин 2021-08-27 202.9.46.190

Зөв. Дэмжиж байна. Гэхдээ үнэхээр ажилд явж чадах чадахгүйг нь нарийн зөв тогтоох хэрэтэй.

Avatar

зочин 2021-08-27 202.9.46.190

Ариунзаяаг дэмжиж байна. Гэхдээ үнэхээр хүнд өвчтэй, хэвтрийн, хөл гаргүй бол яая гэхэв. Бусадтай ингэж үзэлцэх хэрэгтэй. Ингэж байж тэдэнд ажил хийх сонирхол төрдөг болно. Тэгэхгүй бол зүгээр суугаад л төрийн мөнгийг сороод л паразитласан хэвээр байх болно. Ажилд явахгүй бол хүнсний талоноос хасах нь туйлын зөв.

Avatar

OK 2021-08-27 66.181.161.32

МАШ ЗӨВ,

Avatar

зочин 2021-08-27 202.9.46.190

маш зөв

Avatar

ЗОЧИН 2021-08-27 202.9.47.7

Ургац хураалтын ажлын саналаас татгалзвал хүнсний талоноос хасна гэдэг маш зөв. Алийн бүр улсаар тэжээлгэх юм бэ? халамжийг бзр мөсөн байхгүй болговол наадуул чинь ажиллаж л таараа

Avatar

Badarch taxar 2021-08-27 122.201.22.55

Манай монголчууд угаасаа тариа ногоон дээр ажиллаж сураагүй ээ найр наадам хэсэж сурсан хүмүүс энэ хүүхэн өөрөө ганцаараа очиж ажилладаг юум бга биз яршиг л бна

Avatar

Itgelt bayan 2021-08-27 202.55.191.130

Badarch taxar аа чи очиж ургац хураалцаарай. Үгүй бол чиний баасны талоныг чинь хасчхана шүү тэгээд өгөр, өлөн царайлаад хэвтэж байна биз

Avatar

ДОРЖ 2021-08-27 66.181.187.152

ЖАСРАЙ ГИЙН АЧ ОХИН ГЭСЭН ЭНЭ ДЕБИЛ АВГАЙГЫН СЭТГЭЦИЙГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХҮНСНИЙ ТАЛОНЫГ ҮНЭХЭЭР ТАХИР ДУТУУ ХЭВТРИЙН ХҮМҮҮСД ОЛГОДОГ ЁСТОЙ БАЙТАЛ ХАВТГАЙРУУЛЖ ОЛГОООД ДУНДААС НЬ МӨНГӨ ИДДЭГ БАЙХ НЬ. ХҮНСНИЙ ТАЛОН УРГАЦ ХУРААЛТ ХОЁР ЧИНЬ ШАЛ ӨӨР ХОЁР ЮМ. СОЦ МАЯГААР ДЭМИЙ БАЛАЙРАХ АА БОЛЬ. АЖЛЫН ЧАДВАРТАЙ ОЛОН МЯНГАН МАЛНУУДАД АНХНААСАА БИТГИЙ ӨГ. ХАВТГАЙРУУЛЖ ТАРААЧИХААД ХУДЛАА БАЛАЙРАХАА БОЛЬ.

Avatar

И.Норовжав 2021-08-27 66.181.187.60

Гадаадаас вальютаар авааагүй , хямд, гурил хүнсний ногоотой байя, Хоол , хүнстэй байя гэвэл , байгаль дэлхийгээс энэ жилийн хувьд хишгээ хайрлаж өндөр ургац авах боломж олгож байгааг намрын цас , хяруунд даруулж алдахгүйн тулд шаардлагатай бол бүх иргэд , албан хаагчидыг хэдэн хоног бүх нийтийн дайчилгаагаар ажлуулж ургацаа хураах хураах ажлыг зохион байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-27 64.119.25.13

Амаа тосдоё гэвээс ажил хий.

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Иргэн 2021-08-27 122.201.21.60

Зөв шүү.Зүгээр байж байгаад авч идээд байна гэж юу байхав.

Avatar

Зочин 2021-08-27 103.57.93.83

Яг зөв. Ажил хийвэл ам тосдоно. Ядаж ганц шуудай төмс чирээд ирэлгүй яахав.

Avatar

Зочин 2021-08-27 103.212.119.60

Тахир дутуу гар хөлгүй, груптэй,хэвтрийн хүмүүс яах болж байна

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.108

Zov shuu. Zalhuu pyazdanuud zondoo bna

Avatar

МИЙГАА 2021-08-27 66.181.160.13

Ёстой зөв,гоё.Нэг сумаар хоёр туулай буудна,дор хаяж хадланчдын тогоо бариад сууж чадахгүй талончин гэж байхгүй.

Avatar

Зочин 2021-08-27 124.158.96.217

А.Ариунзаяа сайдыг сэтгэцийн эмч нар шалгах хэрэгтэй. Шал ирваа юм ярих юм. Хүнсний талон авна гэдэг ажил хийх чадваргүй л гэсэн үг. Залхуу, ажил хийх дургүй ард түмэн гэж хаа ч байхгүй. Харин зөв бодлогоор зохицуулж чаддаггүй тэнэг сайд дарга нар бол байдаг.

Avatar

Зочин 2021-08-27 103.57.93.83

Байхаар барах уу. Монголоор дүүрэн байна.

Avatar

ИРГЭН Б.Д 2021-08-27 64.119.18.175

ажилд урихаар ирэхгүй байна гээ биздээ?! залхуу л байгаа биздээ

Avatar

Зочин 2021-08-27 66.181.161.48

Энэ сайдад мөн ч их ажил байнадаа.Төрзасгийн арга ядарсан халамжаас болж монголчууд зүгээр сууж хүүхдийн болон хүнсний халамж бусадд өгөөшөөс болж ажилгү,ажил хийх сонирхолгүй боллоо.Саяхан 100 жилийн ойгоо тэмдэглэсэн Залуучуудын байгууллага бас хэр зэрэг ажилласны тайлан энд харагдаж байна.Тэгээд яах болж байнаа.Саяхан фейсбоок дээр ажил хийх эд насны хүмүүстэй айл энэ хүүхдийн мөнгө чинь хүрэхгүй байна гэж уурлаж байгаа харгдсан.Ийм л болгосон байна даа.Ардчилалд шилжсэн 31 жилийн 22 жилд төр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж