С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна | News.MN

С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна

С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна

Эрүүл мэндийн яамнаас вакцины гуравдугаар тунгийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Дэлхий нийтэд тархаад буй Covid-19 цар тахлын дельта хувилбар анхаарал татаж буй. Цар тахлын хэмжээнд хүрч хоёр он дамжин дэгдэж буй Covid-19 халдвар нь хувирч өөрчлөгдөх чадвартай. Жишээ нь, 2020 оны гуравдугаар сард дэлхий дахинд 600 гаруй төрлийн мутац илрээд байсан бол өнөөдрийн байдлаар 21480 төрлийн мутац илэрчээ. Гэхдээ зарим шинж тэмдэг нь хүнд нөлөөлдөггүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Монгол Улсын хувьд Covid-19 халдварын голомтолсон халдвар гарсан тохиолдол гинномын судалгааг хийхээр төлөвлөж байсан. Иймд уг төслийг хэрэгжүүлж ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон АШУИС-ийн судалгааны баг ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: 

-Хөрш орнуудад халдвар тархаж байна. Энэ оны зургадугаар сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үед халдварын тархалт оргилдоо хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Нийт тавин мянган хүнийг  сайн дурын үндсэн дээр вакцины гурав дахь тунд хамруулна. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай.  Эхний ээлжинд  5 сая 730 мянган вакцин татан авсан. Долоо хоног бүр вакцин авч байна. Тиймээс тухайн долоо хоногт хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. PCR шинжилгээний тухайд, хэрэв багш, үүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л PCR шинжилгээ авна. Та бүхн дельта хувилбарыг илрүүлж чадаж байгаа эсэхийг олон удаа асуудлаа. Бид эхний ээлжинд сорьцоо гадагш нь явуулдаг байсан бол өнөөдөр PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр: 

-Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн мэдээгээр 100 мянган хүнд 300 тохиолдол илэрч буй орнуудад Монгол багтсан. Энэ нь халдвар өндөр хурдтай тарж байна гэсэн үг. Нас баралт манай улсад 0.5 хувь буюу бага улсад тооцогдоно. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Манай бүс нутагт БНАСАУ-аас бусад бүх улсад тархлаа. БНСУ, Вьетнамд өвчлөл эрс нэмэгдлээ.   Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Пфайзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан.

КОВИД-19 өвчний эсрэг вакцины 3-р тунгийн талаарх мэдээлэл

КОВИД-19 өвчний эсрэг вакцины 3-р тунгийн талаарх мэдээлэл

Posted by News.mn on Friday, August 27, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-27 103.10.23.152

55аас дээш насныхан хийлгэсэн дээр гэж бодож бна харин өөр вакцин хийлгэж болохуу

Avatar

Зочин 2021-08-27 192.82.85.116

Спутник хийлгэмээр байна

Avatar

Зочин 2021-08-27 59.153.84.139

Хаана очиж тариулах вэ

Avatar

Зочин 2021-08-27 192.82.71.198

Муу хүнд юм битгий үзүүл, мухар үхэрт худаг битгий үзүүл гэж үг байдаг. Энхболдод зориулагдсан үг. Эмнэлгийн дарга, сайд байх хугацаандаа бүх л муу муухай бүхнийг хийлээ. Ичиж амьдар худалчаа.

Avatar

Зочин 2021-08-27 192.82.68.9

Ардын засгийн хамгийн худалч сайд. Өдөр бүр өглөө, үдэшгүй худлаа шаана. Нэг ч үгэнд нь итгэхгүй.

Avatar

Зочин 2021-08-27 192.82.75.132

Сайн дураараа туршилтанд ор гэсэн үг юм уу? Энгэж ойлголлоо. Өөрдөөсөө эхэлвэл яасан юм бэ!!!

Avatar

Зочин 2021-08-27 103.57.93.83

Хийлгэхгүй бол больчих. Хийлгэх хүн зөндөө байгаа. 50к юу ч болохгүй дуусна.

Avatar

Зочин 2021-08-27 185.209.177.138

Englsihtei humuus n eniig unshdaa. booster shot esvel monoclonal antibody treatment gesen 2 songolt bgaa yum bna. Astrazeneca AZD7442 gedeg emshig yum uildverleed ehelsen gene. The US avah gereegee bas hurungu oruulaltai hiichihsen bna. ene company busad ornuudtai bas niiluuleh geree hiij bgaa gene.

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-27 103.212.117.248

ДЭМБ 3 тунг хориглочихоогүй юм уу. хамаагүй юм уу. Дураараа дургиж байж дараа нь асуудал үүсвэл хариуцлагыг нь хүлээж чадах уу л гэдэг байна.

Avatar

Зочин 2021-08-27 103.57.93.83

Ёс суртахууны үүднээс 3-р тунг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл 1-р тунгаа ч авч чадаагүй хэдэн тэрбум хүн байгаа учраас. Баян орнууд хийж байна. Монголд хийх гэж байна. Харин манай сармагчингууд цэцэрхээстэй.

Avatar

🌷🌷🌷👏👏👏 2021-08-27 202.126.88.147

👏👏👏🌷🌷🌷

Avatar

Зочин 2021-08-27 202.9.40.176

Ийм хогууд. Худалчуудад итгэх итгэлгүй болсон. Энэ нөхөр цаанаа л нэг хүйтэн царайтай. Яг шоронгийнхудалч хулгайч шиг. Хүний өөдөас эгц харж чаддаггүй гөлийсэн хулгайч

Avatar

Зочин 2021-08-27 103.57.93.83

Итгэхгүй байгаа бол англи хэл дээр мэдээлэл ав л даа. Яг л адилхан юм ярьж байна даг.

Avatar

Злчин 2021-08-27 202.126.88.227

Файзерээс өөр хятад вакцин хиилгэсэн хүн 3 дахь тун хийлгэж болох уу.

Avatar

БАЯРЛАЛАА !!! 2021-08-27 202.126.88.47

👏👏👏🌷🌷🌷

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.108

Мэдэхгүйн зовлон юмдаа манай эмч нар. 2 жил худлаа ярилаа яасан ч ичдэгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж