С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна

С.Энхболд: Вакцины гурав дахь тунд сайн дурын 50 мянган хүнийг хамруулна

Эрүүл мэндийн яамнаас вакцины гуравдугаар тунгийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Дэлхий нийтэд тархаад буй Covid-19 цар тахлын дельта хувилбар анхаарал татаж буй. Цар тахлын хэмжээнд хүрч хоёр он дамжин дэгдэж буй Covid-19 халдвар нь хувирч өөрчлөгдөх чадвартай. Жишээ нь, 2020 оны гуравдугаар сард дэлхий дахинд 600 гаруй төрлийн мутац илрээд байсан бол өнөөдрийн байдлаар 21480 төрлийн мутац илэрчээ. Гэхдээ зарим шинж тэмдэг нь хүнд нөлөөлдөггүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Монгол Улсын хувьд Covid-19 халдварын голомтолсон халдвар гарсан тохиолдол гинномын судалгааг хийхээр төлөвлөж байсан. Иймд уг төслийг хэрэгжүүлж ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон АШУИС-ийн судалгааны баг ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: 

-Хөрш орнуудад халдвар тархаж байна. Энэ оны зургадугаар сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үед халдварын тархалт оргилдоо хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Нийт тавин мянган хүнийг  сайн дурын үндсэн дээр вакцины гурав дахь тунд хамруулна. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай.  Эхний ээлжинд  5 сая 730 мянган вакцин татан авсан. Долоо хоног бүр вакцин авч байна. Тиймээс тухайн долоо хоногт хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. PCR шинжилгээний тухайд, хэрэв багш, үүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л PCR шинжилгээ авна. Та бүхн дельта хувилбарыг илрүүлж чадаж байгаа эсэхийг олон удаа асуудлаа. Бид эхний ээлжинд сорьцоо гадагш нь явуулдаг байсан бол өнөөдөр PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр: 

-Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. ДЭМБ-аас гаргаж буй сүүлийн мэдээгээр 100 мянган хүнд 300 тохиолдол илэрч буй орнуудад Монгол багтсан. Энэ нь халдвар өндөр хурдтай тарж байна гэсэн үг. Нас баралт манай улсад 0.5 хувь буюу бага улсад тооцогдоно. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Манай бүс нутагт БНАСАУ-аас бусад бүх улсад тархлаа. БНСУ, Вьетнамд өвчлөл эрс нэмэгдлээ.   Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Пфайзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан.

КОВИД-19 өвчний эсрэг вакцины 3-р тунгийн талаарх мэдээлэл

КОВИД-19 өвчний эсрэг вакцины 3-р тунгийн талаарх мэдээлэл

Posted by News.mn on Friday, August 27, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж