Афганистанд Талибаны дэглэмээс хойш вакцинжуулалт эрс буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Афганистанд Талибаны дэглэмээс хойш вакцинжуулалт эрс буурчээ

Афганистанд Талибаны дэглэмээс хойш вакцинжуулалт эрс буурчээ

Талибанчууд Кабул хотод энэ наймдугаар сарын 15-ны өдөр хяналтаа тогтоосон. Үүнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд Афганистаны иргэд Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдах байдал 80 хувиар буурсныг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ. Тодруулбал, Талибаны дэглэмийн өмнөх долоо хоногт тус улсын 30 мужид 134600 хүн дархлаажуулалтад хамрагдсан бол дараагийн долоо хоногт 23 мужид 30500 хүн вакцин хийлгэжээ.

Вакцинжуулалт ийнхүү буурсан нь иргэд эмх замбараагүй байдал, мөргөлдөөний үеэр аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьсантай холбоотой гэж үзэж байна. Тиймээс НҮБ-ын агентлагууд Афганистаны бүх эмнэлгийн ажилтнуудыг, тэр дундаа эмэгтэйчүүдийг ажилдаа эргэн орохыг уриалж байгаа аж. Харин тарилгын хэмжээ буурсан нь Талибан бүлэглэлийн шийдвэр байсан эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн хэлснээр Афганистан улсад Ковакс хөтөлбөрийн дагуу дөрвөн сая гаруй тун вакцин илгээсний дотор хоёр сая тун нь АНУ-ын Жонсон ба Жонсон вакцин байжээ. Мөн уг вакцины хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусах гэнэ. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд 40 сая хүн амтай Афганистанд наймдугаар сарын 20-ны байдлаар ердөө 1.2 сая тун вакцин хэрэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж