АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ | News.MN

АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ

АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө, гадаад валют хураан авчээ. Ц.Ганхүү нь тус албан тушаалд очихоосоо өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд ажиллаж байжээ. Түүнийг Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга орон сууц, барих зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгагдаж эхэллээ.

ХӨСҮТ-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ДАРГА И.ОРХОНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ САНАЛЫГ ГАРГАЖЭЭ 

Үүнээс гадна АТГ-аас, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан байна.

И.Орхон нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулах аж. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлжээ.

Өмнө мэдээлсэнчлэн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяаг АТГ-аас 48 цаг саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулж, худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим компанид давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа билээ. Энэ мэтчилэн ХӨСҮТ болон төрийн албан тушаалтны хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худлаа ш дээ АТГ 2021-08-27 103.80.211.207

Авилгатай яг тэмцэж байгаа юу. Заримдаа захиалгаар яваад байгаа юм шиг санагдах юм. Яг үнэхээр баримттай хэргийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байж юу илрүүлдэг хүмүүс вэ. Ажилчдаас нь зүгээр асуугаад л ил байгаа юмыг. Дорнодын станцын дарга Г.Отгонбаатар гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ, орлогч нь ч бас УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ. Худалдан авахын ажилтан нь бас худ. Төрийн албыг бүр арай доромжилчихсон. Баримтыг нь өгөөд байхад л шалгаж байсан хүнийг хот руу шилжүүлээд өөр хүн тавьсан

Avatar

хүннү 2021-08-27 202.179.26.218

Газартай холбоотой сүлжээ үүсэгсэн нөхдүүдиыг шалгах хэрэгтэй. Доодуулыг нь хамт шалга. Энэ салбрыг “жинхэн утгаар нь будаа” болгож өөрснөө хөлждөг хүмүүсийг байх газарт нь байлга. Улсын нууц, энээ тэрээ ч өнгарсөн. ГЗБГЗЗГ-г АТГ, ТЕГ хамтран шалгах ёстой. Стандарт боловсруулах нэрээр хамаг нууц мэдээллээ гадагш нь гаргасан. Хамаг мөнгөтэй ажлуудаа цаагуураа огт салбарт хамааралгүй хүмүүст өгдөг. Салбарыг хүчгүйдүүлж өөрснөө мөнгөжих бодлого барьдаг хүмүүс.

Avatar

Зочин 2021-08-27 202.55.188.36

нямхүүг баривчил

Avatar

Зочин 2021-08-27 66.181.184.203

deerees ni ehlee ch ee. naahuul chini jijighen , deedchuuliinhee zamaar l boldog yum baina geed l baritsaad yavj baigaa amitad .

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-08-27 66.181.185.24

нэгдсэн эмнэлгийн дарга, хүнийнөөцийнхөн бүгд авилгачин.Шинээр ажилд орогсодоос сааж амьдардаг уу. ЭМЯ-ны хуулийн хэлтсийн ажилтанууд дамжуулан авилга авдаг гэсэн яриа байдаг. Нямхүүд учир их бийдээ.

Avatar

Эзэн нь Нямхүү 2021-08-27 184.58.171.106

Орхон гар хөлийн үзүүрийн л хүн …Цаад эзэн нь Нямхүү -г шалгаачэээ…Жилийн жилд мултараад л гардаг. Шударга биш байна шүү дээ….

Avatar

Зочин 2021-08-27 202.179.24.54

Андлалын өргөөг шалгаж өайгаа юу?

Avatar

Зочин 2021-08-27 66.181.191.161

MAN-iin dotoodiin zodoon yum biz dee !

Avatar

Юу бодоод байдаг юм 2021-08-27 150.129.140.123

Улсдаа кроно өвчнийг дотоодод алдсан сайд дарга нар зөвлөгөө өгч чадахгүй байгаа эрдэмтдийн зөвлөл нэг хаалга нэг өрх гээд шинжилгээ хийж үргүй зардал гаргасан нөхдүүдийг шийтгээ

Avatar

Хотын уугуул иргэн 2021-08-27 192.82.70.58

Хуучин дарга Нямхүүг шалгаач ээ. Хүмүүсийн өвчин зовлонг далимдуулж албан тушаалаа ашиглаж авилга авч байгаа эдгээр пяздукнуудад хууль маш хатуу байх ёстой….

Avatar

Зочин 2021-08-27 67.81.184.102

Бүх хөрөнгийг нь хураахаас эхэл

Avatar

zochin 2021-08-27 103.111.68.3

Дараа нь тэгээд хэрэгтэн ч юм шиг биш ч юм шиг болчих вий.

Avatar

Зочин 2021-08-27 43.228.131.113

зөвөө сайн шалга .Сайн эмч хүний амь нас аврахаас арын хаалганы муу эмч бидэнд хэрэггүй

Avatar

Зочин 2021-08-27 103.212.119.201

уушигны тариг зориуд гадуур тарааж үнэд хүргэж байгаа эзэн нь хэн вэ шалгаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж