АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ

АТГ: ХӨСҮТ-ийн албаны дарга И.Орхоныг шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө, гадаад валют хураан авчээ. Ц.Ганхүү нь тус албан тушаалд очихоосоо өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд ажиллаж байжээ. Түүнийг Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга орон сууц, барих зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгагдаж эхэллээ.

ХӨСҮТ-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ДАРГА И.ОРХОНЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ САНАЛЫГ ГАРГАЖЭЭ 

Үүнээс гадна АТГ-аас, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан байна.

И.Орхон нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулах аж. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг хүргүүлжээ.

Өмнө мэдээлсэнчлэн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяаг АТГ-аас 48 цаг саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулж, худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим компанид давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа билээ. Энэ мэтчилэн ХӨСҮТ болон төрийн албан тушаалтны хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж