Шинэ лаборатори руу нүүж байгаа тул ХӨСҮТ хоёр өдөр PCR авахгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинэ лаборатори руу нүүж байгаа тул ХӨСҮТ хоёр өдөр PCR авахгүй

Шинэ лаборатори руу нүүж байгаа тул ХӨСҮТ хоёр өдөр PCR авахгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/ өнөөдөр/2021.08.27/ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан ирэх Бямба, Ням гаригуудад PCR шинжилгээ авахгүй гэж мэдэгдлээ. Тус төвийн мэдэгдэлд “PCR шинжилгээ өгөх иргэдийн анхааралд, ХӨСҮТ-д 2021 оны наймдугаар сарын 28-29-ний амралтын өдрүүдэд Covid-19 халдварын PCR шинжилгээ авахгүй болохыг анхаарна уу! Хүн хоорондын зайгаа барин маскаа тогтмол зүүгээрэй” гэжээ.

ХӨСҮТ-ийн албаны хүнээс шалтгааныг нь тодруулахад “Хоёр өдөр дотоод ажилтай. Тодруулбал, шинэ лаборатори руу нүүж байгаа. Ирэх Даваа гаригаас үйл ажиллагаагаа хэвийн явуулна” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр ХӨСҮТ-ийн шинэ байранд мутацилагдсан вирусийг илрүүлэх судалгаа шинжилгээний лаборатори байгуулжээ. Ингэснээр Монгол Улс “Covid-19”-ийн мутаци орж ирсэн эсэхийг шинжлэх гэж бусад улс руу дээж явуулж цаг хугацаа алдах шаардлагагүй болно.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг гурван сарын богино хугацаанд, олон улсын стандартад нийцүүлэн барьж, өчигдөр Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж