Замын-Үүд-Эрээн боомт дахь ачаа барааны эргэлт сайжирч эхлэв | News.MN

Замын-Үүд-Эрээн боомт дахь ачаа барааны эргэлт сайжирч эхлэв

Замын-Үүд-Эрээн боомт дахь ачаа барааны эргэлт сайжирч эхлэв

Замын-Үүд-Эрээн боомт дахь ачаа барааны эргэлт сайжирч эхлэв

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.

Уг багийг ажил хүлээж авч байх үед өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр орж ирдэг байсан бол өнөөдрийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ. Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж өссөн байна.

Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачаа барааг галт тэргээр мөн татан авч байгаа. Өчигдөр 41, өнөөдөр 67 ачаатай галт тэрэг хилээр орж ирсэн. Замын-Үүд дэх ачаа, барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь хилээр ачаагүй орж ирдэг байсан бол өнөөдрөөс ачаа тээвэрлэж эхэлсэн” гэлээ.

Одоогоор Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан байсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан аваад байна. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-08-27 103.229.123.44

Saihan s***h ym aa

Avatar

zochin 2021-08-27 192.82.78.185

hudlaa.hudlaa.chuluut bus ni ajillaj bgaan bol zamiin uuded bgaa achaa 3 sar hevtej bn.gargahgui bn shuu dee.umnu baga saga baraa buteegdhuunee exportlood horio tseeriin ued amjirgaagaa zalguulaal bsan.odoo bur tag.yaj amidarnaa.undesnii uildverlegch bn.hyatad ruu buteegdhuunee gargadag.hezee neegdeh vee?

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

======= Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-27 202.21.118.186

Яаж ингэж худлаа мэдээ цацдаг байна аа. Танай сайт тавьж буй мэдээллийнхээ үнэн зөвийг шалгадаг юм уу? Эсвэл захиалгатай мэдээний сайт болоо юу?
Ард түмнийг хуурсаар байгаад юуг ч тоохоо больчихсон юм уу.

Avatar

Зочин 2021-08-27 192.82.68.9

Худлаа шаагаад бүр сурчихжээ?

Avatar

Zochin 2021-08-27 66.181.161.57

Ingej hudlaa yrij bichij ydag bnaa zamiin uud deerees tend bgaa humuus mun end bgaa biznes erhlegch naraas yriltslaga abaad uzeech nuhtsul baidal ymar bn deerdsen uu hevndee bnuu geed ted bugd neg duugaar deerdsen zuil neg ch bhgui gej helne yg bahi baidgaarai mashinuud n 60.0-65.0 yuan heveeree l bn bas ter bur oldohgui geed boddoo ene baidliig odoo yaj zasah be?

Avatar

Зочин 2021-08-27 64.119.29.217

Une bur nemegdsen geed biznes erhlegchid ugee helj bn lee. Unen bolov uu saijirsan ni ???

Avatar

Иргэн 2021-08-27 202.21.104.234

Худлаа мэдээ тавихаа болиочээ, ачаагаа авч чадахгүй, хүлээсээр сууна. Манай дарга нар овоо мовоо тахиж, эмнэлэг энэ тэрээр хэсэж явахын оронд Замын үүдэд нэг сар ээлж ээлжээрээ ажиллаж, энэ коронагийн хүндрэлийг давж туулахад ард түмэндээ тусалмаар бна. Барааны эргэлт сайжирвал үнийн өсөлт саарч, бүх хүнд тустай байх болно. Байдал хэцүү бна, цаашид яахаа ч мэдэх юм алгаа. Дампуурч байгаа Монгол орноо аврах ухаантай, сэргэлэн, ажил хэрэгч, шинжлэх ухаанч дарга бна уу

Avatar

Зочин 2021-08-27 192.82.65.88

Яагаад ийм худал мэдээлэл тавиад байдаг юм бэ? Өдөрт 100 хүрэхгүй машин Эрээн рүү гарч байгаа ба түүний 10 нь нүүрс, бас яаралтай цохолттой 10-20 машин гээд бодит байдал дээр сайжирсан юм огт харагдахгүй байхад худал мэдээлэл тавиад хүмүүсийг төөрөгдүүлээд байх юм

Avatar

Зочин 2021-08-27 192.82.65.88

hmm

Avatar

Зочин 2021-08-27 66.181.191.161

Oyukiin ZG ovoo l ajillaj bna daa, ogtsruulah hereggvi dee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж