Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудалд Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч нар халдсаны дараа дахин хэд хэдэн удаа дэлбэрэлт болов. Гэвч энэ удаад алан хядагч нарын халдлага биш, америк цэргүүд нутаг буцахдаа авч явж багтахааргүй болсон зэвсэг, техникүүдээ бусдад хэрэглүүлэхгүй хэмээн устгаж буй нь энэ аж.
Дор хаяж 60 хүний аминд хүрч, 140 хүн шархдуулсан Исламын улс бүлэглэлийн халдлагын дараахан үргэлжүүлэн хэд хэдэн тэсрэлт болсонд ард иргэд айж сандарцгаан зугтацгаасан байна.
Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч өөрийн цахим хуудсандаа “Хэд хэдэн дэлбэрэлт болж, иргэдийг сандаргаад байан. Гэхдээ энэ бол америк цэргүүд зэвсэг, техникүүдээ үлдээснээс устгахыг илүүд үзэж, нисэх буудал дотор шатаан дэлбэлж буй явдал. Тиймээс бүү санаа зовцгоо” хэмээн бичжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ