Монголын хөлбөмбөгийн холбоо, Унгартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн холбоо, Унгартай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны 2020-2028 оны “Урт хугацааны стратеги хөтөлбөр”-ийн хүрээний нэгдүгээр зорилтот тусгагдсан “Мэргэжлийн хөлбөмбөг”, гуравдугаар зорилтод тусгагдсан “Мэргэжлийн болон мэргэшсэн боловсон хүчин” бэлтгэх зорилготойгоор Унгарын Элчин сайдын яамтай МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь 2015 оноос хойш хэрэгжиж байгаа Пушкаш академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх явдал юм. Жилд солилцдог тамирчны тоог нэмэгдүүлэх, эмэгтэй тамирчин солилцоог оруулах, дасгалжуулагч солилцоог эхлүүлэх, Пушкаш академийн салбарыг Монгол Улсад байгуулах, мөн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс "teqball"-ийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх асуудлуудыг ярилцлаа.

Хоёр тал хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн бөгөөд Унгарын Элчин сайдын яам МХБХ-ноос тавьсан саналуудыг судлан үзэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, энэ жилийн Пушкаш академийн сонгон шалгаруулалтад Дэрэн клуб болон Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбооны тамирчид сонгогдоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж