Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу? | News.MN

Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу?

Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу?

Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу?

Бээжингийн зүгээс урлагийн салбартаа үзүүлж буй дарамт шахалт үргэлжилсээр байна. “Fendi” брендийн нүүр царай төдийгүй тус улсын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг Жао Вэй Хятадын удирдлагуудын ээлжит золиос болсон байх магадлалтай аж.

Тодруулбал, “Tencent Video”, “iQiyi”, “Youku” зэрэг Хятадын гол гол кино сайтууд Жао Вейгийн тоглосон “Миний шударга гүнж” зэрэг бүхий л цаг үеийн алдартай драмуудын уран бүтээлчдийн жагсаалтаас түүний нэрийг хассан байв. Түүнчлэн "Жао Вэйгийн тухай сэдвийг хориглосон" гэх хаштаг нь “Weibo”-ийн тренд мэдээ болжээ.

Гэвч олны хайрыг хүлээсэн жүжигчин бүсгүй чухам юуны учир эрх баригчдын ээлжит золиос болсон нь тодорхойгүй байгаа юм. “Weibo” мэдээллийн сүлжээн дээр энэ талаар олон таамаг дэвшүүлж байгаа ч Жек Магийн эсрэг Хятадын эрх баригчдын явуулсан компанит ажиллагаатай холбоотой гэх таамаглал хамгийн их итгэл үнэмшил төрүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ханжоу хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жоу Зянгёныг сахилга бат, хууль тогтоомж ноцтой зөрчсөн хэргээр шалгасан юм. Жоу Зянгён нь Магийн төдийгүй Жао болон түүний бизнесмэн нөхөр Хуан Юлун нарын ойрын холбоотон билээ. 2014 онд Жао нөхрийн хамт “Alibaba Pictures”-ээс хувьцаа худалдаж авсан нь хэдэн арван сая ам.долларын ашиг авчирсан гэдэг.

Жао 2001 онд “L’Officiel” Хятадын загварын редакцийн үйл ажиллагаанд оролцохдоо Японы туган дээр дүрслэгддэг мандах нарын дүрстэй даашинз өмссөний улмаас ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Энэхүү далбааг дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хааны арми ашиглаж байсан тул Хятад, Өмнөд Солонгосын ард түмний хувьд гэмт үйлдэл шиг санагджээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна. Жао Вэйгийн хувьд үргэлж өсөн дэвжиж ирсэн жүжигчин. Түүний сүүлийн үеийн амжилтуудаас дурдвал өнгөрсөн жил “Fendi” брендээс “Хятадын загварын элч” өргөмжлөлийг хүртэж байв. Мөн энэ оны наймдугаар сард Ким Жонсын зохион бүтээсэн намрын коллекцийг өмсөн “Vogue China” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан юм.

ЭХ СУРВАЛЖ: WWD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
18
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-27 64.119.16.191

Даржигнаад байвал төр төмөр нүрээ харуулах нь зөв. Манай одонцорууд юу ч биш шүү. Өдрийн цайн дээр дуулж бүжиглэж уүуинлий шүү

Avatar

Үзэгч 2021-08-27 203.98.76.60

Сайхан орчуулах юм аа. “Миний шударга гүнж” гэдэг нь "Сувдан (Хуанжу) Гэг" шүү дээ 😀 Англи орчуулгын "Fair" гэдэг нь үзэсгэлэнт гэсэн утгаар байгаа. Ядаж түүгээр нь биччихгүй дээ.

Avatar

Зочин 2021-08-27 17.149.224.48

manai mongolchuudiin angli helnii bolovsrol deeshilj bgaag harahad baharham bna 👍👏

Avatar

Зочин 2021-08-27 59.153.84.139

Хэлмэгдүүлэлт бол Коммунист нийгмийн өдөр тутмын ажил шүү дээ

Avatar

Зочин 2021-08-27 192.42.116.24

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-08-27 66.181.168.131

Хуанжу Гэг би ш*** уу чи ш*** уу би ш*** уу би шааху чи ш*** уу чи ш** ш** ш**

Avatar

Зочин 2021-08-27 192.82.83.170

Нөхөр нь хулхи гар

Avatar

Заагч 2021-08-27 202.9.46.253

Хог вирус хятад дарангуйлал бол гамшиг хvн тэсэхэд бэрх тахал хятад нийгэмээ гэж дампуурал аймшиг

Avatar

зочин 2021-08-27 64.119.31.172

коммунист нийгэмд хэнд ч хэзээ ч хэлмэгдүүлэлт тохиолдож олно.

Avatar

Зочин 2021-08-27 66.181.188.33

Хэлмэгдсэн үү эсвэл үнэхээр буруутай бгаад шийтгэгдэж бн уу чи яаж мэдэж бгаа юм бэ ? Хангалттай мэдээлэлтэй бж дүгнэлт гарга. WikiLeaks-г үүсгэн байгуулагч Австралийн иргэн Ассанжиийг олон жил Америк,Английн засгын газарын гарт хэлмэгдэж бгаа сэтгүүлч гэж үзэж болох уу ? Энэ жилийн 1-р сард өмнө нь явагдсан ерөнхийлөгчийн сонгууль шударга бус явагдлаа гэж дургүйцлээ илэрхийлэх гэж Цагаан Ордон луу нэвтэрсэн 800 Амёрик хүн одоо олон жилийн хорих ялаар шийтгэгдэж бн.Энэ шударга уу ? Хэлмэгдүүлэл

Avatar

Зочин 2021-08-27 66.181.161.95

Дарангуйлагч дэглэмд хүн хэзээ ч яаж ч хэлмэгдэх магадлалтай!!!

Avatar

ҮНЭН 2021-08-27 150.129.140.39

ЭНЭ ЖҮЖИГЧИН БҮСГҮЙГ ЯАЖ Ч ДАРАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ЭНЭ ХҮН ЧИНЬ ДЭЛХИЙД НЭР ХҮНДТЭЙ ХҮН

Avatar

Зочин 2021-08-27 192.82.80.49

Нэг муу жүжигчинг буулгахад тийм их ажил орох уу?! Ккк. Үлгэрт итгэж явдаг хүүхэд насаараа дуусдаг хүн их олон байх юмаа.

Avatar

Зочин 2021-08-27 123.109.224.160

Хятадууд удахгүй дотороос дайтах нээ

Avatar

ҮНЭН 2021-08-27 150.129.140.39

ТОДОРХОЙ

Avatar

Зочин 2021-08-27 202.126.92.99

энэ жүжигчний нөхөр Хятадын триадтай холбоотой гэдэг. Тэрнээс болоод асуудалд ороод байж болзошгүй юм.

Avatar

Зочин 2021-08-27 84.17.34.18

Орос Монголд бол жүжигчид тамирчид чинь бурхан минь насаараа тэнгэрт гялалзах одууд шүү дээ.

Avatar

ҮНЭН 2021-08-27 150.129.140.39

ХАА Ч АДИЛ

Avatar

Зочин 2021-08-27 202.126.89.211

Вэй вэй бүсгүй ч өнгөрч дээ тэгвэл.

Avatar

ҮНЭН 2021-08-27 150.129.140.39

ЗАА ЯМАР КОММУНИСТУУДААС ХООЛ ГУЙЖ ИДЭХ БИШ ДЭЭ ӨНГӨРӨӨД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ӨӨР ШИГЭЭ ЮМ БҮҮ БОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж