Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу?

Жао Вэй Хятадын эрх баригчдын ээлжит золиос болсон уу?

Бээжингийн зүгээс урлагийн салбартаа үзүүлж буй дарамт шахалт үргэлжилсээр байна. “Fendi” брендийн нүүр царай төдийгүй тус улсын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг Жао Вэй Хятадын удирдлагуудын ээлжит золиос болсон байх магадлалтай аж.

Тодруулбал, “Tencent Video”, “iQiyi”, “Youku” зэрэг Хятадын гол гол кино сайтууд Жао Вейгийн тоглосон “Миний шударга гүнж” зэрэг бүхий л цаг үеийн алдартай драмуудын уран бүтээлчдийн жагсаалтаас түүний нэрийг хассан байв. Түүнчлэн "Жао Вэйгийн тухай сэдвийг хориглосон" гэх хаштаг нь “Weibo”-ийн тренд мэдээ болжээ.

Гэвч олны хайрыг хүлээсэн жүжигчин бүсгүй чухам юуны учир эрх баригчдын ээлжит золиос болсон нь тодорхойгүй байгаа юм. “Weibo” мэдээллийн сүлжээн дээр энэ талаар олон таамаг дэвшүүлж байгаа ч Жек Магийн эсрэг Хятадын эрх баригчдын явуулсан компанит ажиллагаатай холбоотой гэх таамаглал хамгийн их итгэл үнэмшил төрүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ханжоу хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жоу Зянгёныг сахилга бат, хууль тогтоомж ноцтой зөрчсөн хэргээр шалгасан юм. Жоу Зянгён нь Магийн төдийгүй Жао болон түүний бизнесмэн нөхөр Хуан Юлун нарын ойрын холбоотон билээ. 2014 онд Жао нөхрийн хамт “Alibaba Pictures”-ээс хувьцаа худалдаж авсан нь хэдэн арван сая ам.долларын ашиг авчирсан гэдэг.

Жао 2001 онд “L’Officiel” Хятадын загварын редакцийн үйл ажиллагаанд оролцохдоо Японы туган дээр дүрслэгддэг мандах нарын дүрстэй даашинз өмссөний улмаас ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Энэхүү далбааг дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хааны арми ашиглаж байсан тул Хятад, Өмнөд Солонгосын ард түмний хувьд гэмт үйлдэл шиг санагджээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна. Жао Вэйгийн хувьд үргэлж өсөн дэвжиж ирсэн жүжигчин. Түүний сүүлийн үеийн амжилтуудаас дурдвал өнгөрсөн жил “Fendi” брендээс “Хятадын загварын элч” өргөмжлөлийг хүртэж байв. Мөн энэ оны наймдугаар сард Ким Жонсын зохион бүтээсэн намрын коллекцийг өмсөн “Vogue China” сэтгүүлийн нүүрэн дээр гарсан юм.

ЭХ СУРВАЛЖ: WWD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
19
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
14
ГайхмаарГайхмаар
12
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж