Египетээс эртний дөрвөн хөлтэй халимны шинэ зүйл нээжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

ТАНИН МЭДЭХҮЙ

Египетээс эртний дөрвөн хөлтэй халимны шинэ зүйл нээжээ

Египетээс эртний дөрвөн хөлтэй халимны шинэ зүйл нээжээ

Египет улсад ажиллаж буй эрдэмтэд 43 сая орчим жилийн өмнө халимны дөрвөн хөлтэй нэгэн зүйл дэлхий дээр амьдарч байсныг нээжээ. Тус зүйлийг албан ёсоор хоёр нутагт Фиомицетус Анубис хэмээн нэрлэж буй бөгөөд Египетийн өрнөд цөлөөс олдворыг олжээ.

Эл дөрвөн хөлт халимны гавлын яс эртний Египетийн цөөвөр чонын толгойтой хүн дүрст бурхан Анубисыг санагдуулам байсан тул түүний нэрээр нэрлэсэн аж.

Эрдэмтдийн үздэгээр өнөөгийн халим хэмээх хөхтөн амьтан эрт үед газар дээр амьдардаг бугатай төстэй амьтан байсан агаад 10 сая жилийн турш хувьсан өөрчлөгдсөөр одоогийн төрхөө олсон гэдэг.

Харин Фиомицетус Анубис нийт 600 орчим кг жинтэй, гурван метр урт, хүчирхэг эрүүтэй махчин амьтан байжээ. Тэрээр хуурай газар дээр алхаж, усанд чадварлаг сэлж чаддаг байж.

Фиомицетус Анубисын араг ясны зарим хэсгүүд Египетийн Фаюм хотгороос анх олдсон гэнэ. Тус хэсэг нэгэн цагт далайн ёроол байсан тул эртний амьтдын үнэт олдвороор баялаг юм.

Хэдийгээр өмнө нь дөрвөн хөлтэй халимны олдворууд хэд хэдэн удаа олдож байсан ч энэ удаагийн олдвор бол хамгийн эртний хоёр нутагт халимны олдвор гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар анхны халимнууд 50 сая жилийн өмнө өмнөд Азид амьдарч байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж